Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, Ц.Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилох захирамж гаргажээ.
Ц.Хулан нь Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн бөгөөд Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн байдаг.