Энэ сарын 1-нд Пума Империал зочид буудлын цахилгаан шат гэнэт унаж, найман хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирох дөхсөн. Тэдний хоёр нь хөлөндөө бэртэл аваад буй.
Осол гарсан даруйд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид ирж техникийн үзлэг хийсний дараа цахилгаан шатны даацын мэдрэгч ажиллагаагүй болсонтой холбоотой гэж дүгнэжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм байна.