Олны дунд сайхан сэтгэлт нэрээрээ алдаршиж 15 хүүхдийг өсгөн хүмүүжүүлж буй М.Сарнай хүүхдийн төв байгуулахаар болсон. Түүний амьдарч буй хорооноос “Сарнай” хүүхдийн төв байгуулах “Нэг хүн Нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоохоор болжээ.
Хорооны ажилтнууд хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхтэй, гэр оронтой болохыг оршин суугчдаас олж мэдсэн байна. Мөн М.Сарнайгийн хэлсэн шиг хүүхдүүд хогийн цэг дээр амьдарч байгаагүйг судалж тогтоосон бөгөөд хүүхдүүдийн эцэг эхэд “гэр авч өгнө хүүхдээ өг” гэж амлажээ.
Тэрбээр зарим хүмүүсийн гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталдаг байсан гэх хүмүүсийн яриа гарч эхлэв.
Холбогдох албаны хүмүүс түүний хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан бүхнийг худал болохыг мэдсэн тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ.
1 comment
хүүхдээр бизнес хийдэг гарууд олон байна төрөөс нэг цэгцэлэж гадаад дотоодоос хүүхдийн нэрээр мөнгө авдаг гаруудыг болиулмаар