2019-10-19 11:29
Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын ач хүү Лондон хотын цагдаагийн офицерыг хазаж гэмтээснийхээ төлөө өчигдөр шүүхээс 18 сарын тэнсэн харгалзах ял сонссон байна. Лондон хотын Соутварк Краун шүүхээс мөн 29 настай залуу Назарбаевт хар тамхинаас гаргах эмчилгээ хийлгэх, 140 цагийн албадан хөдөлмөр эрхлүүлэх, 1,000 фунтын ($1,285) торгууль төлүүлэх, 5,000 фунтын ($6,420) хохирол барагдуулах шийтгэл оноожээ. […]










