Туркийн ерөнхийлөгчид бичсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиаг саяхан хэвлэлүүд олж нийтэлсэн билээ.
Хатуу үгтэй, сүрдүүлсэн агуулгатай уг захидалд Сирийн нутагт Курдуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулахгүй байхыг тэр Эрдоганаас шаардаад “Битгий хатуурх! Битгий тэнэглэ!” гэсэн үгээр дуусгасан байв.
Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган энэ захидлыг авсныхаа дараа Трампын сүрдүүлгийг үл тоон цэргээ Сирийн хилээр нэвтрүүлсэн юм.
Тэгвэл Эрдоган захиаг уншсаныхаа дараа шууд хогийн саванд хаясан тухай Туркийн ерөнхийлөгчийн ордны эх сурвалжууд мэдээлжээ.
Трамп захианыхаа араас АНУ-ын дэд ерөнхийлөгч, төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ долоо хоногт Анкара руу илгээж, Туркийн ерөнхийлөгчтэй уулзуулсан юм.
Уулзалтын дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс 120 цагийн хугацаатай гал зогсоох болсныг зарласан байна. Туркийн ерөнхийлөгчөөр ийм шийдвэр гаргуулахын тулд Вашингтон хэр их зүйл амласан нь тодорхойгүй байна.
Харин Туркийн гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу уулзалтын дараа хэвлэлийн хурал дээр хэлэхдээ “Энэ бол гал зогсоосон хэрэг биш. Харин Курдын зэвсэгт бүлэглэлд хилийн бүс нутгийг орхин явах боломж олгохын тулд байлдааны ажиллагаагаа түр завсарласан явдал юм” гэж мэдэгджээ.
6 comments
ТЭНЭГ ЭРДОГАН
зоригтой бай Эрдаган.
Zov Erdogan mongol tsus uneryej baina shuu
Трамп бол бүр мэдрэлийн ѳвчтэй юм бишүү
irvaa turk
Erdagon galaar togloj bn