ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын (ХХҮЕГ) Ажиллах хүч, шилжилтийн хөдөлгөөний дарга З.Буянбудрах, тус газрын мэргэжилтэн А.Ариунтуяа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байж болзошгүй байна.
Тодруулбал, А.Ариунтуяаг “Оюундалай цаг” ХХК-д хуурамч бичиг гарган өгч, гадаадын ажилчдын төлбөрт өгсөн орлогыг улсад тушаагаагүй, хувьдаа завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа бол З.Буянбадрахыг яг ямар асуудлаар буруутган шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад үгүйсгээгүй юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.