sam.png
2022-09-08 07:00
Солонгосын Samsung корпораци ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өөрчилснөөс болоод нийлүүлэгчид нь асуудалд орж эхэлснийг Солонгосын ETNews хэвлэл мэдээлэв. Сэтгүүлчид Samsung-т ухаалаг гар утасны эд анги нийлүүлдэг хэд хэдэн компанийн эх сурвалжаас эш татсан байна. Тухайлбал, нэг нийлүүлэгч нь гол захиалагчдадаа зориулсан эд ангийн үйлдвэрлэлээ бууруулах, үйлдвэрээ сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа хаахаас өөр […]

zaan.png
2022-09-07 21:00
Энэтхэгийн Баруун Бенгал мужийн цэргийн хотхоны эмнэлгийн хонгилоор гурван заан зугаалж яваа бичлэгийг нэгэн гэрч интернэтэд тавьжээ. Заанууд гайхсан өвчтөнүүдийн нүдэн дээр эмнэлгийн хонгилоор явж байгаад жижиг өрөөнд гацсан байна. Мөн нэг заан нь хаалганд хавчуулагдаж, бөгсөөрөө гарахаас өөр аргагүй болжээ. “Заанууд Жалпайгури цэргийн хотхоны өрөөнд… “, — хэмээн Энэтхэгийн ойн албаны офицер Сусанта Нанда […]

shi.png
2022-09-07 20:00
Швейцарь улсын засаг захиргаа орон гэрээ +19 градусаас дээш халаасан айл өрхүүдийг хариуцлагад татахаа анхааруулжээ. Гэрээ хэт дулаацуулсан өрхийн эздэд 3 хүртэлх жилийн хорих ял оноох буюу их хэмжээний торгууль ногдуулна хэмээн Эдийн засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Маркус Спурндли мэдэгджээ. Швейцарь улс хийн хомсдол үүссэн тохиолдод Засгийн газраас авсан захирамжийг зөрчсөний улмаас ийм […]

alga.jpg
2022-09-07 17:00
Жирийн хүн алга болох нь зүгээр л статистик болдог бол алдартнууд алга болоход түүхэнд үлддэг аж. Зохион бүтээгчид, магнатуудын хүүхдүүд, улстөрчид, нисгэгчид алга болохдоо ардаасаа олон таавар, хувилбар дэвшүүлэхэд хүргэдэг байна. Майкл Рокфеллер Майкл бол Америкийн хамгийн баян иргэн Нельсон Рокфеллер эцгийнхээ “амины хүү” байгаагүй юм. Тэрбээр их сургуулиа хаяж, армид алба хааж, энгийн л […]

mahaaa-1280x720.jpg
2022-09-06 19:09
Буриадын Наушки хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр Монгол Улсын иргэд хориглосон бүтээгдэхүүн оруулахыг завдаж байгааг баригдсан байна. Тодруулбал, 2 кг мах, 3 кг ааруул хураан авсан тухай Эрхүү муж, Буриад улсын Оросын хөдөө аж ахуйн хяналт шалгалтын газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Түүнчлэн энэ нь Гаалийн холбооны комиссын 2010 оны 6 сарын 18-ны өдрийн шийдвэрээр батлагдсан […]

fug1.jpg
2022-09-06 18:00
Осол болсон Фүкүшима атомын цахилгаан станцын дэргэд орших Фүтаба сууринд аж төрж байсан иргэдийг 11 жилийн дараа анх удаа гэртээ харихыг зөвшөөрчээ. Энэ суурин нь хүн амыг нүүлгэн шилжүүлэх тухай зарлигийг цуцалсан хамгийн сүүлчийн суурин газар болсон юм. Бүсийн 80% нь буцаж очихгүй байвал зохих бүсэд саяхныг болтол тооцогдож байсан аж. Цацрагийн түвшин харьцангуй бага […]

1.jpg
2022-09-05 15:15
АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампын шилтгээнд хийсэн нэгжлэг түүнийг юунд сэжиглэж байгаа хийгээд, буруутай нь тогтоогдвол яах вэ зэрэг тус улсын хэвлэлийг олон талаас ургуулахад хүргэж байна. Business Insider хэвлэл Трампыг холбооны дор хаяж 8 хуулийг зөрчсөн, нийт шийтгэл нь нийлбэл 90 гаруй жил хоригдох ял сонсох магадлалтай гэж баталжээ. Мар-а-Лагод нэгжлэг хийсний дараа 11 […]

ausan1.png
2022-09-04 10:20
Мьянмарын засгийн эрхэнд байгаа цэргийн дэглэмийн шүүхээс тус улсын удирдагч асан Аун Сан Су Чи-д нэмж 3 жилийн хорих ял оноожээ. 2020 оны бүх нийтийн сонгуулийн явцад санал хураалтын дүнг будлиантуулсан гэдэг үндэслэлээр баасан гарагт нийслэл Нейпьидо-д болсон шүүх хуралдаанаас ийм шийдвэр гаргасан байна. Шүүх хуралдаан хаалттай болсон тул өөр ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй […]

.jpg
2022-09-03 12:00
Аргентины Вальдес хойг хуванцар хогийн цэг болон хувирчээ. Тус хойг нь далайн заануудын амьдрах орчин бөгөөд энд 25 мянган тоо толгой амьтан идээшдэг аж. Намар болох үед энд илүү олон тооны амьтад ирдэг. Тэдний хувьд үржлийн үе нь гэж хэлэхэд болно. Гэтэл хогноос болоод тэд үржижх бараг боломжгүй болжээ. Амьтад хуванцар залгих юм уу загасны […]

Screenshot-2022-09-02-142106.jpg
2022-09-02 19:00
Өмнөд Солонгосын цагдаа нар 9 сарын 1-нд хоёр блогчны гэрт дайран орж, тэднийг баривчилжээ. Блогчдыг тэргүүн хатагтайг гутаан доромжилсон хэрэгт сэжиглэсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн гэргий залуудаа шөнийн клубт ажилладаг, Жюли гэдэг нууц нэртэй байсан гэнэ. Бүдүүлгээр хэлбэл, тэрбээр зочдыг угтах, үдэх ажил хийдэг байжээ. Энгийн зүйл мэт боловч солонгосчуудын сэтгэл зүйгээр үзвэл […]