2024 оны Парисын олимпын наадмын оноо олгох дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга-2023” цуврал тэмцээн Мөсөн өргөөд энэ сарын 23-25-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тэмцээнд АНУ, Япон, Өмнөд Солонгос, Израил, Чех, Казахстан, Тажикистан, Португал, Азербайжан, ОХУ зэрэг дэлхийн 41 орны 350 гаруй тамирчин оролцжээ.

“Улаанбаатар их дуулга-2023” тэмцээнд Монгол Улсын шигшээ баг хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 41 орноос гуравдугаар байр эзэлжээ.

Медалийн амжилт үзүүлсэн тамирчид

Алтан медаль

Ё.Басхүү /”Хилчин” спорт хороо, “Жем” интернэшнл, “Улаанбаатар менежмент” компанийн тамирчин/
Б.Гончигсүрэн /”Хилчин” спорт хороо, “NEW ARIG US”, “Хатант интернэшнл” компанийн тамирчин/
Хүрэл медаль

Б.Эрхэмбаяр /”Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ/
ОУХМ Б.Эрдэнэбаяр
Д.Номинзул /Алдар спорт хороо/
О.Цэцэнцэнгэл /”Женко” клубийн тамирчин ОУХМ/
Тэмцээний шагналын сан 154,000 евро байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн