01-49.jpg

2021-08-11 10:59
2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 122 сургуульд 923, 146 цэцэрлэгт 649, нийт 1572 багш, ажилчдын сул орон тоо байна. Ажлын байрыг сонирхсон иргэд тухайн байгууллагад хандах боломжтой. ЕБС-ийн сул орон тооны мэдээллийг та энэ холбоос -т хандан, Цэцэрлэгийн сул орон тооны мэдээллийн мөн энэ холбоос дарж авна .

12-3.jpg

2021-08-11 10:44
Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч гол нуурын усны түвшин нэмэгдэж, усанд осолдох тохиолдол ихээр бүртгэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр […]

11-4.jpg

2021-08-11 10:40
Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд хомстолд орно гэсэн судалгаа байдаг. Үүнээс урьтаж бид ухаалаг шийдлүүдийн тусламжтайгаар усаа хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Иймээс нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаад багагүй хугацааг өнгөрч […]

10-4.jpg

2021-08-11 10:28
АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн тэргүүн ахлагч Брайн Грийнээрээр ахлуулсан ажлын баг Онцгой байдлын газрын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр алба хаагчдад уулын болон усны аврах ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивласан юм. Мөн аврагчдыг чадавхжуулах сургалт хийхээр төлөвлөсөн цар тахлын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан […]

09-11.jpg

2021-08-11 09:41
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжавыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, БНХАУ хоёр орны ЖДҮ-ийн салбарын хамтын ажиллагаа болон Шанхай хотод болдог үзэсгэлэн худалдаанд оролцох чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон юм. Ерөнхий консул Ё.Нямжавын зүгээс БНХАУ-ын OPВ  цахим худалдааны платформд Монголын ЖДҮ, бизнес эрхлэгчдийн бараа […]

05-30.jpg

2021-08-11 09:25
Замын-Үүд боомтоор Монгол Улс руу нэвтрүүлэхийг завдсан гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй 1.6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ. Энэ талаар Логистик хяналтын терминалын хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Уранбаяр мэдээлэхдээ, “Өнөөдрийн байдлаар нэг аж ахуйн нэгж импортоор оруулсан төрөл бүрийн ачаа тээвэрт мэргэжлийн хяналт шалгалт хийсэн. Ингэхэл гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй […]

04-38.jpg

2021-08-11 09:01
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 12-16 насны 5 хүүхэд машин хулгайлан унаж яваад Чингэлтэй дүүргийн долдугаар хороо Далан давхар явах замд өнөөдөр үүрийн 04.00 цагт осолджээ. Ослын улмаас 12 настай хүүхэд нас барж бусад дөрөв нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.

03-41.jpg

2021-08-11 08:51
Дэлхийн хотуудын агаарын чанар, бохирдлын зэрэглэлийг тогтоодог https://www.iqair.com/world-air-quality-ranking сайтад 2021.08.10 ны өдрийн байдлаар Улаанбаатар хот агаарын чанар, бохирдлын зэргээрээ хоёрдугаарт жагсаж байна. Нэгдүгээрт ОХУ-ын Красноярск хот жагсжээ.  ОХУ-д гарсан ой, хээрийн түймрийн утааны улмаас сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот утаанд бүрхэгдэж агаарын чанар, бохирдлын хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотой юм. Түймрийн утаанаас үүдэн PM10, PM2.5 элементийн тоосонцрын хэмжээ нэмэгдэн аюулын түвшинд байна. […]

08-14.jpg

2021-08-11 08:45
Америкт халдвар дахин газар авч, дельта вирус хурдацтай тархаж буйн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна. Америкийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн тоо баримтаас үзвэл, Америкт коронавирусийн халдвараар оношлогдсон 1450 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь халдварын хамгийн олон тохиолдол болж байна. Орон нутгийн эмнэлгүүд ачаалал ихтэй, эмнэлгийн дарамт дахинаар нэмэгдсэн байна. […]

02-45.jpg

2021-08-11 08:30
ОХУ-д гарсан ойн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар Монгол орны хойд хэсэг буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар мөн Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсгээр түймрийн утаа тархсан байдалтай байна. Өнөө маргаашдаа агаарын урсгал баруун хойноос буюу түймрийн утаа ихтэй талаас ирэх тул утаатай хэвээр байх бол 8 дугаар сарын 12-ноос ихэнх нутгаар агаарын […]