06-11.jpg

2021-09-04 11:51
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 57 цэг 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Эдгээр цэгт 76 багийн 398 эмч, ажилтан ажиллаж, 7,414 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.7 хувь байна. Мөн 2,761 жирэмсэн эх, 12-15 насны 61,321, 16-17 насны 24,680 хүүхэд тус тус […]

03-15.jpg

2021-09-04 11:21
Сүүлийн 24 цагт 3696 хүнээс Covid-19 илэрч, зургаан хүн нас баржээ. Бүртгэгдсэн халдваруудын 1028  нь Улаанбаатарт, 2668 нь орон нутагт байна. Өнгөрсөн хоногт 61-ээс дээш насны зургаан хүн архаг, хууч өвчин нь Covid-19-тэй хавсарсны улмаас нас барж, нийт эндсэн хүний тоо 957-т хүрэв. Өнгөрсөн хоногт 2644 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь […]

01-16.jpg

2021-09-04 11:09
Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Төвийн аймгуудын нутгаар, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 09 сарын 03-ны 20 цагаас 09 сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, […]

03-14.jpg

2021-09-03 18:15
МУИС-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/439 дугаар тушаалаар батлагдсан МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хэрэгжилтийн хүрээнд МУИС-ийн багш, судлаач та бүхнийг 2021 оны 09 дүгээр сарын 03-аас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулагдах Инновацийн төслийн шалгаруулалтад урьж байна. “Инновацийн төсөл” гэж патентын мэдүүлэг эсхүл патентыг үндэслэн аж үйлдвэрийн компанитай […]

04-13.jpg

2021-09-03 17:32
“Яаж стрессдэхгүй байх вэ?” гэж хүмүүс их асууж бас эрж хайдаг. Огт стрессдэхгүй байх боломжгүй юм. Та ямар нэг ажил хийж, бие болон оюун санаагаа ядрааж, хүнтэй харилцаж, асуудал шийдэж, өөрийгөө хөгжүүлж байгаа бол стресс танд байнга тохиолдоно. Ямар ч стрессгүй амьдрахыг хүсвэл юу ч хийхгүй, юунд ч санаа зовж, шийдэхийг оролдохгүй, хэнтэй ч харилцахгүй, […]

02-13.jpg

2021-09-03 17:16
Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотын “Шахтер” цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эхэллээ. Тэмцээнд 14 орны 262 тамирчин өрсөлдөж аваргаа шалгаруулна. Тэмцээний эхний өдөр “Довтолгооны шат”-ны төрлөөр эхэлсэн бол 9 дүгээр сарын 03-ны өдөр “Саадтай 100 […]

01-15.jpg

2021-09-03 17:12
Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар коронавирусын халдварын нөхцөл байдалд авч буй хариу арга хэмжээ, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Эрдэмтэн судлаачдын тооцооллоор Ковидын халдвар энэ сарын дундаас хойш  оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай байгаа бөгөөд […]

02-11.jpg

2021-09-03 14:22
Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байсныг хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүллээ. Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр […]

01-13.jpg

2021-09-03 14:19
Өнгөрсөн хоногт хоёр иргэн гол, усанд осолдсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд байрлах Талын буйр гэдэг амралтын газраас иргэн Х наймдугаар сарын 31-ний өдөр сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийнхэн болон “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагаа явуулжээ. Ингэхэд Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт […]

05-9.jpg

2021-09-03 11:40
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэл өглөө. Монгол Улсад халдварын хоёр давалгаа гарсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг эзлэх хувь ойролцоогоор 10 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 20 орчим хувьд хүрлээ. Орон нутгийн хувьд долдугаар сарын дундаас халдварын […]