7-12.jpg

2021-11-22 11:06
Ирэх баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 26-нд  Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМУ тунхагласны 97 жилийн ойн өдөр тохиож буй. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ өдөр бүх нийтээр амрах юм.  

02-43.jpg

2021-11-22 11:00
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Өнөөдөр 10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Монголд Үндэсний мэдээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь, Дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ. Монголын сэтгүүл зүйд гүйцэтгэсэн үүрэг, дэлхийн мэдээллийн агентлагуудын үйл ажиллагааны өнөөдрийн байдал, цашдын чиг хандлагын талаар МСНЭ, […]

05-10.jpg

2021-11-22 10:39
2021.11.21-нд нийслэлийн хэмжээнд I тунд 25, II тунд 43, нэмэлт сэргээх тунд 1651, нийт 1719 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.860 (76.3 хувь), 16-17 насны […]

45-11.jpg

2021-11-22 10:24
ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар энэ өвөл төвийн бүсэд хамгийн их буюу 30 сая мал өвөлжих нь. Баруун 5 аймагт 15 сая толгой мал, зүүн бүсэд 12 сая, говийн бүсэд 9 сая, нийтдээ улсын хэмжээнд 67.7 сая мал өвөлжинө. Отроор өвөлжих малын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 9 саяар буурах тооцоо гарчээ. Учир нь энэ жил нийт нутгийн […]

333333222-1024x689.jpg

2021-11-22 10:13
Ардчилсан нам 2021.11.22-ны өдрийн 14:00 цагт Ардчилсан намын төв байранд /С.Зориг агсны хөшөөний урд талын цэнхэр байр/ хэвлэлийн хурал хийхээр товложээ. Хэвлэлийн хурлаар: 1. Ардчилсан намын дэргэдэх СТРАТЕГИ, БОДЛОГО СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН үүсгэн байгуулагдаж байгаа тухай мэдээлэл хийнэ. 2. 2022 оны Улсын төсвийн үрэлгэн хөрөнгө оруулалттай холбогдуулан мэдээлэл өгнө. 3. АРДЧИЛСАН НАМ-аас “ШИЛЭН ДАНС” ТББ-тай хамтран […]

dorjhand-1024x745.png

2021-11-22 10:10
УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр хуульч Д.Үүрцайхын хамт 12:00 цагаас ҮХЦ-д хандахаа мэдэгдлээ. Тэрбээр ирэх оны төсвийг баталсан өдөр төсвийн мөнгөөр хөшөө дурсгал барьж, үр ашиггүй цемент зуурдаг байдлыг үндсээр нь зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ илэрхийлээд байсан юм.

1-20.jpg

2021-11-22 10:08
Нийслэлийн нутгийн захиргааны төвийг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аравдугаар сарын 7-нд баталж нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Нийслэлийн захиргааг шинэ байранд нүүлгэсэнээр одоогийн байрлаж буй […]

04-26.jpg

2021-11-22 09:11
Нийслэлд томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын 21 түр цэг ажиллаж байна. Нийтдээ нийслэлд өнөөдөр явуулын 1, суурин 14 цэг мөн ажиллаж 4178 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллах юм. Харин шинжилгээ авах байнгын болон явуулын цэгүүд: Баянгол дүүрэгт дүүргийн Ахмадын хөгжлийн төв (6 дугаар хороо, дүүргийн Гэрлэх ёслолын ордны зүүн талд), Сүхбаатар дүүрэгт дүүргийн […]

03-30.jpg

2021-11-22 08:50
Энэ оны 11 дүгээр сарын 22-ноос эхлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд “Нью Арместронг” ХХК-ийн автобус зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах гэж байна. Энэ чиглэлийн автобус Нийслэлийн Зүүн драгон буюу “Тэнгэр” худалдааны төвөөс 19.00 цагт, Замын-Үүдээс 11 дүгээр сарын 24-ний 11.00 цагт Төв талбайгаас хөдлөх аж. Тасалбарыг Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын кассаар худалдаалах бөгөөд том […]

01-51.jpg

2021-11-22 08:30
Нийслэлд өдөрт 29-30 тонн орчим зориулалтын бодис, давс цацаж замын халтиргаа гулгааг арилгаж байна. Энд зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч 06.00 цагаас эхлэн зам, талбайн цасыг цэвэрлэж, байнгын байдалд ажиллаж байна. Хот тохижилтын газрын агуулахад 2253.5 тонн зориулалтын бодис, 583 тонн давс нөөцөлжээ. Энэ нь өнгөрсөн өвөл зөвхөн давс гэхэд 440 тонныг хэрэглэж байсантай харьцуулахад энэ өвлийн турш хүрэлцэх хэмжээний бодис, давстай байгаа […]