1-29.jpg

2021-11-25 15:04
Маргааш улс тунхагласны баярын өдөр тохионо. Бүх нийтийн амралтын энэ өдөр зах, худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар амраах шийдвэр гаргахгүй талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ. Зах худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллах бөгөөд өөрсдийн дотоод журмаар зохицуулаад амрах, ажиллах эсэхээ шийдээд явах боломжтой аж.

52.jpg

2021-11-25 15:00
НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Цахим болон танхимын холимог хэлбэрээр болж буй уг хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичиг, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг […]

85-3.jpg

2021-11-25 14:18
Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо. Мөн энэ хуралд оролцох үеэрээ тус улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскатай уулзсан юм. Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалтын үеэр талууд санал солилцсон. Жил бүр Монгол Улсын 22 оюутныг Бүгд Найрамдах […]

99-8.jpg

2021-11-25 13:49
Бүгд Найрамдах Улс тунхагласны 97 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас хоёр хурандаа цолтон төрлөө. Уг тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, […]

8-12.jpg

2021-11-25 13:34
УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэргийг яаж шийдэх, хэрхэх нь олон нийтийн анхаарлыг татаж буй. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас шалгаж дуусаад яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Энэ асуудлыг хөндөн цуврал сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар өнөөдөр хэвлэлд хандлаа. Тэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан […]

24-1.jpg

2021-11-25 13:26
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох болон холбогдох албаны хүмүүс “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх талбайд ажиллалаа. “Амгалан дулааны станц” ТӨХК нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 11 хувийг эзэлдэг, өвлийн оргил ачааллын үед хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. Сайд Н.Тавинбэх […]

99999-2.jpg

2021-11-25 13:16
Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгоог УИХ өнгөрсөн Пүрэв гаригт /2021.11.18/ хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авсан байсан юм. Харин өнөөдөр УИХ-аас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилох асуудлыг хэлэлцэж баталлаа. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нар […]

78-16.jpg

2021-11-25 11:45
НЦУГ-аас Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэстэй хамтран иргэдийг угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг таслан зогсоох зорилгоор 2021 оны 10 дүгээр сарын 17-ны өдрөөс 24-ны өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын зургаа, баталгаат бус […]

4785.jpg

2021-11-25 11:05
Өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулах зорилготой “Талын түмэн адуу” арга хэмжээ Хэнтий аймгийн Батноров суманд зургаа дахь жилдээ зохион байгуулагдлаа. Адуунд ирмэг монгол залуусын омогшил, бахархал болсон “Талын түмэн адуу” арга хэмжээнд 14 аймгийн адуучид оролцсоноос хамгийн хол нь Увс аймгийн Сагил сумаас зорин ирсэн бол “Сайхан хос”-ын тэмцээнд Дорнод […]

9999965.jpg

2021-11-25 10:21
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Ковид19-ийн эсрэг вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах боломжоор хангахын тулд гурван төрлийн цэг ажиллуулж байна. Нийслэлийн хэмжээнд байнгын ажиллагаатай 53 суурин цэг байна. Мөн томоохон худалдааны 27 төвд түр цэгийг ажиллуулж байгаа. Түүнчлэн олон ажилтантай үйлдвэр, аж ахуйн газруудаас урьдчилан захиалга авч, дархлаажуулалт хийх явуулын баг […]