Оёдолын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос 7 хоног бүрийн Даваа гарагийг үндэсний хувцасаа өмсөж ажиллахыг уриалж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Тэд хэлэхдээ “18-65 насны 2,028,000 иргэн 7 хоногийн 1 өдрийг үндэсний хувцасаа өмсдөг болоход бид хамгийн багадаа 730 тэрбум төгрөгийг дотооддоо үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээх боломжтой юм. Хувцас үйлдвэрлэлийн салбарт 815 аж ахуйн нэгж, 1900 хувиараа хөдөлмөр эрхлэгч, нийт 15,480 ажилтан ажиллаж байгаа бол үндэсний хувцасны хэрэглээ нэмэгдснээр нэмж 13,000 хүнийг шинээр ажлын байраар хангах боломж үүсэж байна” гэсэн юм.