Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олноос Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд хоёр жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж “Монгол бахархал” тоглолтыг 2021 оны арваннэгдүгээр сарын 27,28-ны өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ.

Энэхүү тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран зохоин байгуулж байна.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын 600 эмч эмнэлгийн ажилчдад  2 өдрийн турш үнэ төлбөргүй тоглох юм. Үүнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын төлөөллийг оролцуулна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн