05-15.jpg

2021-12-11 13:41
Шинэ он хаяанд ирж, албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж эхэлсэн. Гэвч төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сарын /2021.10.27/ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Тэгвэл цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн (Шадар сайд С.Амарсайхан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд) сайдын хамтарсан тушаал […]

04-18.jpg

2021-12-11 13:35
Монголын хошин урлагийг үндэслэгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа таалал төгсжээ. Тэрбээр 1978 онд Улсын багшийн дээд сургуулийн кино-драмын ангийг элсэн орж, улмаар нөхдийн хамт 1989 онд Хошин урлагийн театрыг байгуулж байсан гэдэг. Түүний тайз дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүдийг тоолж баршгүй бөгөөд Монголын хошин урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн билээ. “Мартагдашгүй намар”, “Хөдөөгийн баясгалан” зэрэг киноны дүрээрээ […]

03-18.jpg

2021-12-11 11:29
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хоттой ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой өчигдөр тохиов. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ойн арга хэмжээг хоёр тал цахимаар зохион байгуулсан юм. Цахим уулзалтын эхэнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Улаанбаатар, Хөх хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын мэндийг […]

01-25.jpg

2021-12-11 11:03
Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна. Уг тушаалд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд […]

04-17.jpg

2021-12-11 10:10
Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр НЗДТГ-ын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжид Барилгын инженер, Санхүүгийн ажилтан нээлттэй сонгон шалгаруулж авна. Доорх ажлын зартай танилцаж, шаардлага хангасан хүн материалаа зааврын дагуу ирүүлнэ үү. Vacancy Announcement “ULAANBAATAR URBAN SERVICES AND GER AREAS DEVELOPMENT INVESTMENT PROGRAM” Project […]

02-21.jpg

2021-12-11 09:43
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлай баатар Дамдинсүрэнгийн замд байрлах иргэдийн хэлж заншсанаар “Натур” худалдааны төвөөс урагш, нарны зам “Шинэ дөл цогцолбор”-оос хойш хороолол доторх авто замын дулааны шугам сүлжээ гэмтсэнтэй холбогдуулан энэ оны арванхоёрдугаар сарын 10-11-ний өдрийн хооронд түр хугацаагаар хаажээ. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

01-24.jpg

2021-12-11 09:30
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудад зориулан “Төрийн албаны шинэтгэл хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Баатарзориг, зөвлөлийн гишүүд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар тодорхой үүрэг чиглэл […]

5-6.jpg

2021-12-10 18:21
Манай улс Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хууль, эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Гэвч гэр бүлийн, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгаа нь Хүний эрхийн үндэсний комиссоос 21 аймагт хийсэн судалгаанаас харагджээ. Хуулийг анхан шатанд хэрэгжүүлэх нэгж болох Хамтарсан багуудад батлагдсан төсөв хангалтгүйгээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байгааг ХЭҮК-ын даргын үүргийг түр […]

05-13.jpg

2021-12-10 18:08
Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улстай 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт […]

987-4.jpg

2021-12-10 18:04
УИХ-ын гишүүн П.Анужин Буянгийн Жагаа буюу Б.Жаргалсайханыг цагдаад өгч, өөрийн хувийн амьдрал, гэр бүлийнх нь талаар олон нийтийн өмнө хэлсэн үгээ нотлохыг шаардсан байна. Харин Б.Жаргалсайхан түүний талаар хэлсэн “дөрвөн эцгийн дөрвөн хүүхэд” гэдэг үгээ нотолж чадаагүй тул яллагдагчаар татагджээ. Энэ талаараа П.Анужин “Энэ хэрэг асар удаашралтай явж буй ч би Монгол Улсын иргэн, ээж, эмэгтэй хүний хувьд шүүхийн […]