онцгой-байдал.jpg

2021-12-27 12:52
Нийслэлийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 43, аврах ажиллагааны хоёр удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос хоёр иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж […]

05-31.jpg

2021-12-27 12:40
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн: -Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна. Борлуулалтын хэмжээ өдөрт 3800  тонноос буухгүй байна. Шахмал түлшний нөөц 24.035 тонн байна. Он дуустал энэхүү нөөцөөс борлуулалт хийхгүйгээр үйлдвэрлэлээс шууд нийлүүлэх боломж байна. Борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлтийг жигд байлгах […]

04-37.jpg

2021-12-27 12:36
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ нь Нийслэлийн удирдлагуудын  2021 оны хамгийн сүүлийн шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн байна. -Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах. -Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний […]

03-43.jpg

2021-12-27 12:30
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өнөөдрийн хуралдаан нийслэлийн удирдлагуудын  2021 оны хамгийн сүүлийн шуурхай зөвлөгөөн байлаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэсний дээр ирэх онд хийх шинэчлэлт, өөрчлөлтийн  онцлогоос дурдсан юм. Тэрбээр “Нийслэлийн хувьд 2021 он […]

4-23.jpg

2021-12-27 11:14
Эгийн голд энэ сарын 15-наас халиа үүсэж эхэлжээ. Улмаар айлуудын гэр, байшин усанд автсан байна. Энэ талаар ОБЕГ-аас “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвд/  “Эг”-ийн голд арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан […]

95-4.jpg

2021-12-27 11:08
БОАЖЯ-ны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргахыг завдсан болон хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан тус бүр нэг зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авлаа. Хяналт шалгалтын явцад […]

4-22.jpg

2021-12-27 10:43
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон медалиар шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 11:00, 13:00, 14:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

12-23.jpg

2021-12-27 10:31
Цагдаагийн байгууллагаас 2021 оны арванхоёрдугаар сарын 20-26-ны хооронд хүн нас барсан 70 тохиолдолд “Хэргийн газрын үзлэг” хийжээ. Урьдчилсан байдлаар осгож, хөлдөж нас барсан 9, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс зургаан хүн амиа алдсан нь тогтоогдсон байна. Хүний амь нас, эрүүл мэндээс чухал баяр, архи дарс гэж байхгүй, эрүүл мэндийн төлөө, нөхөрлөлийн төлөө, сайн сайхны төлөө, аз […]

58-2.jpg

2021-12-27 10:24
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 781 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 634 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.    Хүн гэмтсэн ослыг  авч үзвэл: Нийслэлд: Явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол бүртгэгдэж,  9 хүн гэмтсэний 1 нь хүүхэд байна. Орон нутагт: Онхолдсон  1 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтсэн байна. Мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 […]

1-17.jpg

2021-12-27 10:13
Эрээн боомтоос арвахоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дундын бүсэд импортын ачаатай болон шинэ 0 дугаартай нийт 130 тээврийн хэрэгслийг оруулжээ. Тэдгээр тээврийн хэрэгслийг 26-ны өдрийн 20:00 цагаас эхлэн улсын хилээр нэвтрүүлж, 27-ны өдрийн өдрийн 04:50-д дууссан талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ. Дундын бүсэд орж ирсэн 130 тээврийн хэрэгслээс 125-г нь энэ хугацаанд хилээр нэвтрүүлсэн байна. Татан авалтын […]