Эгийн голд энэ сарын 15-наас халиа үүсэж эхэлжээ. Улмаар айлуудын гэр, байшин усанд автсан байна.
Энэ талаар ОБЕГ-аас “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвд/ “Эг”-ийн голд арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн.
Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж зургаан автомашин усанд суусан байсныг татан гаргаж, ажилд бэлтгээд байна. Өнөөдөр шороон далан байгуулах ажлыг зохион байгуулна” хэмээн мэдээлэв.