03-1.jpg

2022-01-01 08:50
-2022 оны нэг сараас эхэлж байгаа төсвийн жилд Монгол Улс 9.4 их наяд төгрөгийг зарцуулна. Төсвийн зарлагын хэмжээ 12 их наяд төгрөг байна. -Энэ онд зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. -Ирэх онд Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэсэн хоёр яам, […]

47-11.jpg

2021-12-31 18:15
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний гурван үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах зорилтын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах, гадаадаас нарийн мэргэжлийн ажиллах хүч, мэргэжилтэн авах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Ингээд цахимаар авах боломжтой […]

08-9.jpg

2021-12-31 17:55
Улаанбаатар хотод 2021.12.31-н болон 2022.01.01, 2022.01.02-ны өдрүүдэд  9 суурин цэгт 9 багийн 36 эмч, ажилтан ажиллаж, иргэдийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.

59.jpg

2021-12-31 17:41
Засгийн газрын ээлжит хуралдаанаар мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүллээ. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд […]

21-14.jpg

2021-12-31 17:34
Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсрол мэдээллийн технологийн төвийн хэрэгжүүлж буй ЕБС-ийн 1-12 дугаар ангийн “Ээлжит хичээлийн цахим контентын сан” бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд багш нарын дунд цахим контент боловсруулах ажлыг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагааг долдугаар сараас эхлэн www.medle.mn сургалтын цахим платформд нээлттэй зохион байгуулж 2200 гаруй цахим контент ирүүлсэн байна. Үүнээс  501-ийг нь шалгаруулан, олон нийтэд нээлттэй байршуулжээ. Уг сайтад байрших цахим хичээлийг […]

48.jpg

2021-12-31 17:34
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Дэлгэр Монгол орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд аж төрөн, амьдарч суугаа Элэг нэгт эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ угтан золгож буй Шинэ 2022 оны баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Улирч буй 2021 онд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19-ийн цар тахал улс орны маань эдийн […]

547.jpg

2021-12-31 16:31
Төрийн далбаа мандуулах ёслол 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар баталсан Төрийн ёслолын журмын 7.3-д заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд өглөөний 09:00 цагт Төрийн далбаа мандуулж, нар шингэхээс өмнө буулгадаг уламжлалтай билээ.

693.jpg

2021-12-31 15:38
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ оны гуравдугаар сард байгуулсан. Тус ажлын хэсгээс арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх  хугацаанд нийт 132 хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай танилцаж хянан, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд […]

87-27.jpg

2021-12-31 15:22
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн тойрогт автобус шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2021.12.30/14:00 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид таван километр зам туулан 14:07 цагт очиход “Эмсит” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай” загварын “Гачуурт-Жуков” чиглэлийн автобусны моторын хэсэг шатаж байсныг […]

9-27.jpg

2021-12-31 15:19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн /2021.12.30/ чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм. Төрийн […]