Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсрол мэдээллийн технологийн төвийн хэрэгжүүлж буй ЕБС-ийн 1-12 дугаар ангийн “Ээлжит хичээлийн цахим контентын сан” бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд багш нарын дунд цахим контент боловсруулах ажлыг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагааг долдугаар сараас эхлэн www.medle.mn сургалтын цахим платформд нээлттэй зохион байгуулж 2200 гаруй цахим контент ирүүлсэн байна. Үүнээс 501-ийг нь шалгаруулан, олон нийтэд нээлттэй байршуулжээ. Уг сайтад байрших цахим хичээлийг хүүхэд бүр орон зай, цаг хугацаа харгалзахгүй үзэж, суралцах боломжтой юм.