ЭМЯ 2021 оны сүүлчийн өдөр, 24 цагийн турш 289 хүнээс Covid-19 халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 278 дотоод халдвар байсан бол 11 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ. Улсын хэмжээнд 1886 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 3197 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 390552-д хүрчээ. Энэ өдөр нас баралт бүртгэгдээгүй байна.