Курилын арлуудын ойролцоох Номхон далайд 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Оросын ШУА-ийн геофизикийн нэгдсэн албаны Камчатка дахь салбарын цахим хуудсанд мэдээлэв.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар бямба гаригийн үдээс хойш болсон байна. Газар хөдлөлтийн төв нь Парамушир арал дээр байрлах Северо-Курильск хотоос зүүн хойш 8145 км-ийн зайд байсан бол газар хөдлөлтийн эх үүсвэр нь далайн ёроолын 56 км-ийн гүнд байжээ.
Эх сурвалж: INTERFAX