viber_image_2022-03-30_09-04-48-957-1280x960.jpg

2022-03-30 11:10
Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт кран унаж, замын байгууламж эвдсэн осол гарсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваагаас тодрууллаа. Урин дулааны улирал болж барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, дотоод хяналт, үзлэг шалгалтыг тогтмол хийх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж […]

erdene.jpg

2022-03-30 10:17
News.mn С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцжээ. -С.Зориг агсны хөшөөтэй газрыг 400 мянган ам.доллараар зарсан. Газар дээр нь 21 давхар оффис үйлчилгээний барилга барихаар болсон гэж үнэн үү? -Анх ардчилсан хувьсгал гарч, гол манлайлагч Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшил холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн гэсэн улс төрийн гурван хүчин байсан. Сүүлдээ энэ гурван хөдөлгөөнөөс намууд үүсч, Монголын […]

d41d8cd98f00b204e9800998ecf8427e1.jpg

2022-03-30 09:48
Хөгжлийн банкны  чанаргүй зээлийг хэлэлцсэн, нээлттэй сонсгол Төрийн ордонд болж, өндөрлөлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дараах асуултыг ажлын хэсгийг ахалсан Б.Баттөмөрт тавьсан юм. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Адгийн зарга арав хоног гэдэг шиг Хөгжлийн банкны хэрүүл арван жил үргэлжилнэ. Хэдэн хүмүүс шоронд хийгээд хоёр жилийн дараа гарна. Гэтэл бид Хөгжлийн банкны зээлийг бид гадаадад төлдгөөрөө төлнө шүү дээ. […]

olloo_mn_1491313567_f592742c616dafb2e13edb30115bfbca.jpg

2022-03-30 09:27
Монгол хэл, бичгийн шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулагдана. Шалгалт хөдөө орон нутагт 24, нийслэлд 25, улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төв дээр болох юм. Эдгээрт ажиллах комиссын гишүүдэд Боловсролын үнэлгээний төвөөс ажлын чиглэл танилцуулах, удирдлага арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг өчигдөр зохион байгуулжээ. Сургалтад хөдөө орон нутагт ажиллах […]

055.jpg

2022-03-30 08:44
Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд 2022 оны гуравдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан. Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Ослын нөхцөл байдлыг авч үзэхэд, “Тоёота приус” маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс “Мерседес бенз” маркийн […]

images-3.jpg

2022-03-30 08:28
Хөгжлийн банкны  чанаргүй зээлийг хэлэлцсэн, нээлттэй сонсгол Төрийн ордонд болж, өндөрлөлөө. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ үеэр дараах мэдэгдлийг хийв: -Би 20 жил бизнес хийсэн. Манай компанид 1000 орчим залуу ажилладаг юм байна. Би хоёр жил гүтгүүллээ. Манай эгчийн компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Эгчийн компанид 300 хүн, туслан гүйцэтгэгч нартайгаа нийлүүлбэл 1000 орчим хүн ажилладаг. […]

Цасан_шуурга.jpg

2022-03-30 08:23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, […]

04-52.jpg

2022-03-29 18:06
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 6,672 буюу 24.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлжээ. Эдгээр залилангийн гэмт хэргийн 1,000 орчим нь цахимд үйлдэгдсэн байна. “Залилах гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай үйлдэгдсэн байна”   Үүнтэй холбоотойгоор Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням “Иргэдийн цахим орчны хэрэглээ өсөж, […]