“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

2022-03-30 12:103min0
277348968_307187778215665_5553310567224682324_n
✅“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-д БОАЖЯ-ны ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулахдаа: “Монгол орны ойн сан нь мөнх цэвдгийг тогтоон барих, гадаргын усны нөөцийг зохицуулах үүрэгтэй. Иймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх нь чухал” гэдгийг онцоллоо.
✅ Мөн тус хөдөлгөөнийг гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Тодруулбал,
✅Монгол орны нийт газар нутгийн 7.9% ойгоор бүрхэгдсэн талбайг 9%-д хүргэх,
✅ Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хамгаалалтын зурвас ой тарих,
✅Хот, суурин газрын ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх чиглэлд төлөвлөлтийн бодлого суурилсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй