yoga-1280x854.jpg

2022-06-17 12:50
2014 оны арванхоёрдугаар сард Энэтхэг улсын санаачилгаар зургаадугаар сарын 21-ний өдрийг Олон улсын иогийн өдөр (IDY) болгон зарлах тухай тогтоолыг НҮБ-аас санал нэгтэй баталж, түүнээс хойш Монгол улс гэлтгүй дэлхийн бүх улс оронд йогийн өдрийг тэмдэглэж байна. Йог нь Энэтхэгт үүссэн бол өдгөө Ерөнхий сайд Шри Нарендра Модигийн санаачилгаар дэлхий дахиныг хамрах болжээ. Иог нь […]

zamzam-1024x640.jpg

2022-06-17 12:27
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зургадугаар сарын 13-16-ны өдөр Завхан, Говь-Алтай аймагт ажиллав. “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, замын зураг төслийг боловсруулсан “Ар […]

way-1280x834.jpg

2022-06-17 12:12
Дараах гурван байршлын авто замыг хучих тул хөдөлгөөн хязгаарлана. • Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/ • Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/ • Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл/ гэсэн гурван байршилд авто замын хучилт хийх гэж буй юм. Үүнтэй […]

gol2.jpg

2022-06-17 11:07
Нийслэлийн хэмжээнд он гарсаар 4 том хүн, 1 хүүхэд голын усанд осолдож амиа алдсан байна. Голын усны ослын дуудлага, эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага […]

zam-1-1024x683.jpg

2022-06-17 11:05
Нийслэлийн 14 байршилд хийгдэж буй гол болон туслах замд засвар, арчлалтын ажлын хүрээнд дараах чиглэлийн авто замуудын зорчих хэсгийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны 23:00 цагаас 20-ны 06:00 цаг хооронд хаана. Ингэхдээ цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх аж. Зорчих хэсгийг нь хаах гурван чиглэлийн мэдээллийг […]

tooh.jpg

2022-06-17 10:41
2025 оноос хос бичигтэн болох тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Иймд Чойжин ламын сүм музейгээс санаачлан “Музей ба монгол бичиг” өдөрлөгийг зохион байгуулна. Зорилго нь 1000 илүү жилийн түүхтэй, үндэсний сонгодог Монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, хойч үедээ өвлүүлэх, монгол хүн бүрийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгээ гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалахад […]

mori.jpg

2022-06-17 10:32
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2022 […]

тооллого-1280x905.png

2022-06-17 10:07
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 74 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/751 дүгээр захирамжаар Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг нийслэлд 2022 оны зургадугаар сарын 17-30-ны хооронд зохион байгуулахаар болсон юм. Энэ удаагийн тооллогоор хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг (мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, загас агнуур, ан агнуурын чиглэлийн) өрх, аж ахуйн […]

ulaan.png

2022-06-17 09:42
ЕБС-ийн сурагчдыг есдүгээр анги төгсөхөд “улаан шугам” хэмээн дүнгээр жагсаадаг. Энэ нь хүүхдийн суралцах эрхэд халдаж байна хэмээн олон нийт үзэж байгаагаа цахим орчинд илэрхийлсэн. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайдын “Элсэлтийн тухай” 2020 оны А/201 тоот тушаалын 1 дүгээр заалтаар Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг аравдугаар ангид элсүүлэх тоонд […]