Нийслэлийн 14 байршилд хийгдэж буй гол болон туслах замд засвар, арчлалтын ажлын хүрээнд дараах чиглэлийн авто замуудын зорчих хэсгийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны 23:00 цагаас 20-ны 06:00 цаг хооронд хаана. Ингэхдээ цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх аж. Зорчих хэсгийг нь хаах гурван чиглэлийн мэдээллийг хүргэе.
- Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/
- Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/
- Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл/ гэсэн гурван байршилд авто замын хучилт хийх гэж буй юм.