жимс.jpg

2017-08-04 13:54
Иргэд ойд жимс түүхээр яваад осолдох, мөн амиа алдах тохиолдол гарах болсон байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат эрэгтэй 65 настай Ч өнгөрсөн сарын 30-д жимсэнд явж байгаад төөрч, нэг өдрийн дараа нас барсан байдалтай олджээ. Энэ хэргийг одоогоор шалгаж байгаа юм байна.

Зориг.jpg

2017-08-04 12:46
Улсын Дээд шүүх  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг зөвлөлдөж байна. Шүүх хуралдаанд ерөнхий шүүгчээр Ц.Зориг, шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Б.Батцэрэн,Ч.Хосбаяр нар, улсын яллагчаар Г.Эрдэнэбат оролцож байгаа юм. Энэ удаа шүүх бүрэлдэхүүн өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана.

shiilegdamba.jpg

2017-08-04 11:45
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, Г.Шийлэгдамбад 5,1 жилийн хорих ял оноожээ. Г.Шийлэгдамбад авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгч, Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн, “Метро нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл […]

zorig.jpg

2017-08-04 09:41
Өнөө өглөө  (2017.08.04) Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд эхэлсэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй  Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал хаалттай үргэлжилж байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгч С.Оюунчимэг, Л.Мөнхтөр нар хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан боловч хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй гэж үзжээ.

Хадлана.jpg

2017-08-03 15:51
Өнөөдөр (2017.08.03) Улсын Онцгой комисс хуралдаж, өвлийн бэлтгэл ажлын асуудлаар хэлэлцлээ.Албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ жил хамгийн хатуу өвөл болж магадгүй тул Хил залгаа аймаг, сумдаараа дамжуулан хадлан, тэжээл бэлтгэх бодлого барихаас гадна хойд хөршөөс хадлан бэлтгэхээр төлөвлөжээ. Хэрвээ боломжгүй гэвэл импортлох юм байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны өгсөн мэдээллээр энэ жил […]

МИАТ.jpg

2017-08-03 15:15
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани “Голомт” банктай хамтран анх удаа нислэгийн тийзийг зээлийн хэлбэрээр борлуулж эхэлжээ. Иргэн та урьдчилгаа төлбөргүйгээр 10 сая төгрөг хүртэлх нислэгийг тийзийг хоёр жилийн хугацаатай авах боломжтой юм байна.

тарвага.jpg

2017-08-03 14:44
Өнөөдөр (2017.08.03) Баянгол дүүргийн нутаг, вокзалын арын автобусны буудал дээр иргэн Б.Баасанбаяр гурван ширхэг тарвага борлуулах гэж байгаад баригджээ. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн хорооны байцаагч нар хамтран ил задгай худалдаа явуулдаг иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн байна. Албаны хүмүүс хууль бусаар агнаж, борлуулах гэж байсан тарвагыг Зооноз судлалын үндэсний […]

Togooj.jpg

2017-08-03 13:56
Манай улсад  анх удаа  дэлхийн 20 гаруй орны тогооч  ур чадвар, авьяас ухаанаа уралдах  “Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээн ирэх сард болох гэж байна. Есдүгээр сарын 4-8-нд зохиогдох энэ тэмцээнд ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, БНСУ, Швейцар, Киргизстан, Казахстан, Узбекстан зэрэг орны тогооч  оролцно. Тэд урьдчилсан бэлдээгүй цэсээр хоол бэлдэх, аварга […]

maljin.jpg

2017-08-03 13:19
Сүүлийн 56 жилд тохиогоогүй хамгийн халуун зун энэ жил болж ихэнх нутаг гандуу байна. Булган аймгийн Гурванбулаг суманд ган болж 140 гаруй өрх, 200 гаруй малтайгаа нүүжээ. Тус сумын малчид Өвөрхангай, Архангай аймаг, өөрийн аймгийн Могод, Хишиг-Өндөр, Орхон сумын нутагт малаа оторлож нүүж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сумын 95,0 орчим хувь талхлагдаж чанар нь […]

osol.jpg

2017-08-03 12:27
Говь-Алтай аймгийн “Есөнбулаг сумын төвд “Toyota prius-20” автомашины жолооч эмэгтэй 49 настай А нь тус сумын харъят нэг нас долоон сартай Н-г дайрч амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр (2017.08.02) гарчээ. Энэ хэргийг холбогдох албаны хүмүүс шалгаж байгаа юм байна.