enkhtor.jpg

2017-09-01 11:45
Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийг нээж нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Өнөөдөр нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 200 гаруй сургуульд 250 мянга гаруй хүүхэд […]

shuurhai.jpg

2017-08-31 18:10
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Шуурхай бригад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр дараах ажил үүргийг гүйцэтгэлээ. Үүнд Баянмонгол хорооллын баруунаасаа саадыг тойрох 1ш тэмдэг, зам тавьж эргэх 1ш тэмдэг, 4/2/а/б тэмдэг 1ш, зүүн талын гарцны саадыг тойрох 1ш тэмдэг тус бүрийг тэгшилж засварласан. Дандарбаатарын гудамжинд 1ш тэмдэг засварлаж тэгшилсэн. […]

Argentin.jpg

2017-08-31 17:26
Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд хилээр орж, гарах болон зорчих, дамжин өнгөрөхдөө нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Нөгөө талын Засгийн газар […]

osol-2.jpg

2017-08-31 17:15
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэхээр болсон байна. Тав дахь удаагийн хөтөлбөр хэрэгжсэнээр […]

АШУИС.jpg

2017-08-31 17:10
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрсөн […]

түргэн-хоол.jpg

2017-08-31 15:31
Маргааш (2017.09.01) хичээлийн шинэ жилийн нээлт орон даяар 08:00 цагт эхэлнэ.  Ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд 575,879 суралцагч суралцана гэсэн тооцоо байна. Үүнтэй холбогдуулан сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний жагсаалтыг хүргэе. Монгол Улсын сургуулийн орчинд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт: Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн […]

цагдаагийн-тдорхололт.jpg

2017-08-31 14:07
Ирэх даваа гаригаас эхлэн (2017.09.04) цагдаагийн байгууллага иргэдэд ял шийтгэлийн тодорхойлт олгохоо болино. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд хэрэгжсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн журамд “иргэний ялтай байдал” гэх зүйл ангийг хассантай  холбоотой аж.  Энэ нь  иргэд  ажилд томилогдох, визанд орохдоо заавал цагдаагийн тодорхойлолт авах шаардлагагүй болж байгаа юм. Хууль зүйн сайдын долдугаар сарын 21-ний өдрийн А/195 тушаалаар […]

машин.jpg

2017-08-31 12:39
Дорноговь аймагт өчигдөр (2017.08.30) зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал “Айраг сумаас хойш зургаан км-т, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозам дээр “Hоwо” автомашины хойноос “Toyota Crown” автомашин мөргөжээ. Энэ ослын улмаас Сайншанд сумын харъяат 41 настай эрэгтэй Б, 46 настай эмэгтэй С, зургаан настай эрэгтэй Б нар нас барсан байна. Осол хэргийг тус аймгийн Замын […]

Эрхзүйн-туслалцаа.jpg

2017-08-31 12:28
БНХАУ-ын Эрээн хотод зорчиж буй монгол иргэд хятадын хууль тогтоомжийг мэдэхгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гардаг тул Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас санаачлан Эрээн хотын Ардын Засгийн ордны Хууль зүйн товчооны дэмжлэгтэйгээр монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх төв 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нээгдэн үйл ажиллагаагаа […]

төмөр-зам.jpg

2017-08-31 12:12
Иргэд, жолооч нарын анхаарал болгоомжгүй байдлаас болж төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байдал үүссээр байна. Зөвхөн энэ оны эхний 8 сарын байдлаар төмөр замын өртөө болон хоорондын замд хүн байснаас 93, мал байснаас 31, гарман дээр автомашин байснаас 26 нийт 150 удаа галт тэрэг яаралтай тоормос хийж зогсоход хүрчээ.. 2017 оны 08 дугаар […]