covid-1024x683.jpg

2022-07-19 11:25
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлуудын: 143 нь Улаанбаатар хотод, 38 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 932,058 болж нэмэгдэв. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Дархан-Уулд долоо, Дорноговьд нэг, Орхонд нэг, Өмнөговьд 25, Ховдод гурав бүртгэгджээ. […]

uer-us-1024x720.jpg

2022-07-19 11:16
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл-Экспо”-ийн урд Туул голын салаанд хүүхэд живсэн гэсэн дуудлага 15:33 цагт Онцгой байдлын газарт иржээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:54 цагт очиж, 3 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж 16:00 цагт Хан-Уул дүүргийн харьяат Б /15 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн […]

Дээд-шүүх.jpg

2022-07-19 11:00
Туршилтаар Иргэн Б.Г том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, 12 хүний авто машиныг мөргөж, нийт дүнгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулжээ. Прокуророос иргэн Б.Г-ийн уг үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн ч анхан шатны шүүхээс […]

huchirhiilel-2.jpg

2022-07-19 09:45
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 20125 болж, өмнөх оны мөн үеэс 9530 (89.9%)-аар өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1576 (45.4%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 […]

zurhai-1024x673.jpg

2022-07-19 09:13
Өнөөдөр аргын тооллын долоодугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны дунд улаан морь сарын 21. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд […]

naad1-1-1280x960.jpg

2022-07-19 09:11
БНСУ-ын Дэгү хотын Монголчуудын холбооноос 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Нарлаг Монгол” наадам долдугаар сарын 16-ны өдөр өргөн дэлгэр болов. Наадмын үеэр үндэсний бөхийн барилдаан, гар барилдаан, шагайн харваа, тэвэг, олс таталт, сагсан бөмбөг, гүйлтийн тэмцээн болж, сайхан монгол дээлтэн шалгаруулж, “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид болон дуучин Н.Идэрмөнх “Одод ширтэхийг хүснэ” […]

hush2.jpg

2022-07-19 08:56
Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн санаачилгаар аймгийнхаа 80 жилийн ойд зориулан Бурхан багшийн хөшөөний бүтээхээр болжээ. Улмаар хөшөөнийхөө шүншигийг шинийн 15-ны билэгт сайн өдөр өргөж, хөшөөг залсан байна. Хөшөөний нээлт аймгийн 80 жилийн ойг тэмдэгдэх өдөр буюу энэ 29-нд болох юм байна. Түүнээс наана тохижилтын ажлыг нь хийж байгаа ажээ. Хөшөөг цагаан гантиг […]

shat.jpg

2022-07-19 08:30
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт иргэдийн зүгээс ирүүлсэн гомдлын дагуу Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалт (дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтад Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах “Петровис ШТС-23”, XI хороонд байрлах “Тэс петролиум ШТС-91”, XII дугаар хороонд байрлах “МТ ШТС-14”, “Жаст ойл ШТС-11”, “Шунхлай ШТС-14”, Налайх […]

bagsh.jpg

2022-07-19 08:00
Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн ахмад уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, ахмад нэвтрүүлэгч Цэндийн Цэцэгээг урьж ярилцлаа. -Юун түрүүнд танд удахгүй тохиох Монголын үндэсний […]

said-1280x799.jpeg

2022-07-18 19:30
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ээлжит шуурхай хуралдааныг хийж, үүрэг чиглэл өглөө. […]