Улаанбаатарт 143, орон нутагт 38 хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа

2022-07-19 11:251min0
covid

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагджээ.

Батлагдсан тохиолдлуудын:

  • 143 нь Улаанбаатар хотод,
  • 38 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 932,058 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Дархан-Уулд долоо, Дорноговьд нэг, Орхонд нэг, Өмнөговьд 25, Ховдод гурав бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 105 хүн эдгэрсэн бол одоогоор 1,792 хүн хяналтад байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй