az.jpeg

2022-08-26 17:00
Азийн хөгжлийн банк (АХБ)-наас эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээл олгох шийдвэр гаргасан байна. Тус банкнаас өчигдөр (2022.08.25) гаргасан мэдээлэлд “ОХУ-Украины хямралт нөхцөлт байдал болон Covid-19 цар тахлаас үүдэлтэй БНХАУ-аас хэрэгжүүлж буй хилийн хорио цээрийн дэглэм нь Монгол Улсын эдийн засаг, […]

20-1280x960.jpg

2022-08-26 15:51
 2022-2023 оны хичээлийн жилд 1 дүгээр анги удирдан ажиллах бага боловсролын багш нар болон 1 дүгээр ангид хөгжим, биеийн тамирын хичээл заах багш нар “1 дүгээр ангийн сурагчтай ажиллах арга зүй” сургалтад цахимаар хамрагдаж байна.  Уг сургалт 8 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй бөгөөд зургаан настай хүүхдийн хөгжлийн онцлогийг ойлгож, хүүхэд бүрийн […]

kindergarden.jpeg

2022-08-26 14:14
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов. Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм. Сургуулийн өмнөх […]

samar-1024x682.jpg

2022-08-26 13:05
Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан. Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хооронд түүхийг зөвшөөрдөг. Зохих зөвшөөрөлгүйгээр самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан […]

covid-5.png

2022-08-26 11:39
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 102 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 56 нь нийслэлд 46 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 977,670 болов. Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Архангайд гурав, Дархан-Уулд тав, Дорноговьд дөрөв, Орхонд хоёр, Өвөрхангайд дөрөв, Өмнөговьд 25, Төв аймагт гурван […]

gazar-hodlolt-_1.jpg

2022-08-26 10:46
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Долоон-Уул гэдэг газар өчигдөр 23:18 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай 23:27 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Мэдээллээр тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй” […]

nuur-zurag-3.jpg

2022-08-26 10:23
Олон Улсын Мэдээлэл зүйн 34 дэх удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлж “Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн сурагч Б.Бэлгүтэй нар амжилттай оролцож, Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медаль хүртлээ. Мэдээллийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж буй сурагчдын өдөр тутмын үзэж судалж байгаа хичээл, төсөл хөтөлбөрүүд нь ажлын байранд шууд хэрэглэгдэх суурь […]

1-6.jpg

2022-08-26 10:14
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд наймдугаар сарын 18-нд хяналт, шалгалт хийжээ. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар болон Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг гарчээ. Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 метр […]

avtoteever.jpg

2022-08-26 09:51
Улаанбаатар хотод наймдугаар сарын 27-ноос эхлэн найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасныг өчигдөр мэдээлсэн билээ. Энэ дагуу маргааш буюу Бямба гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн бол дугаарын хязгаарлалтад орохыг дахин сануулж байна. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын […]