Монгол Улс энэ жил анх удаагаа Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт болон ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг “e-Mongolia” системээр авч эхэлсэн.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах эхний ээлжийн бүртгэлийн хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 10-24-ний хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 111 мянга 542 хүүхэд бүртгүүлжээ.
Эдгээр хүүхдүүдийн цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг эцэг эхэд нь дараах гурван сувгаар хүргэх болно. Үүнд.
- e-Mongolia систем
- Үндэсний цахим шуудан
- Эцэг эхийнх нь бүртгэлтэй гар утасны дугаарт смс хэлбэрээр тус, тус мэдэгдэх болно.
Хэрвээ “ХҮСЭЛТИЙГ СУДАЛЖ БАЙГАА” гэсэн төлөвтэй байвал та сандралгүй, төлөв өөрчлөгдөхийг хүлээгээрэй. Таны хүүхдийг тун удахгүй харьяа оршин суугаа хаягийнх нь дагуу цэцэрлэгт хуваарилах болно.
Монгол Улсын Засгийн газраас энэ жил хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байгаа тул эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүдэд 2022 оны 09 дүгээр сарын 10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд цэцэрлэгийн бүртгэлийг дахин зарлах юм.
Түүнчлэн ЕБС-ийн 1-р ангид элсэгчдийн бүртгэлийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний 12.00 цаг хүртэл сунгалаа.
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ “E-MONGOLIA” СИСТЕМЭЭР ШАЛГАХ ЗААВАР:
НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР: