2022-2023 оны хичээлийн жилд 1 дүгээр анги удирдан ажиллах бага боловсролын багш нар болон 1 дүгээр ангид хөгжим, биеийн тамирын хичээл заах багш нар “1 дүгээр ангийн сурагчтай ажиллах арга зүй” сургалтад цахимаар хамрагдаж байна.
Уг сургалт 8 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй бөгөөд зургаан настай хүүхдийн хөгжлийн онцлогийг ойлгож, хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйд суралцах юм.
Сургалтаар багш нар интерактив дадлага, дасгал гүйцэтгэж, хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлагаа хуваалцаж байна. Сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд чиглүүлж, үндэсний сургагч багш нар хамтран ажиллаа гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.