Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цолыг өнөөдөр Төрийн ордонд гардуулан өглөө. Ардын жүжигчин Э.Амартүвшин:
– Өнөөдөр миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй гайхамшигтай түүхэн сайхан өдөр болж байна. Өндөр дээд төр маань, эрхэм төрийн тэргүүн маань Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх нэр хүндтэй сайхан шагналыг олголоо. Багахан зэрэг хөдөлмөрлөсний, олон улсад эх орныхоо нэрийг гаргасныг маань өндрөөр үнэлж энэ шагналыг олголоо гэж бодож байна. Монголынхоо нийт ард түмэнд, төрүүлж өсгөсөн аав ээж, эрдэмтэн багш нартаа, ажлын хамт олон хань ижил, найз нөхөд, ах дүү төрөл төрөгсөд, намайг таньдаг хүн болгонд талархлаа илэрхийлж байна.