134955001_452900852406109_4536724564110855071_n.jpg

2021-01-05 13:38
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний чанар, жинд эргэлзэх хэрэггүй гэдгийг албаныхан хэлж байна. Сайжруулсан шахмал түлшний хувьд Ухаа худагийн угааж баяжуулсан илчлэг өндөртэй нүүрсийг, органик бүтээгдэхүүнээр барьцалдуулан үйлдвэрлэдэг бөгөөд Монгол улсад мөрддөг стандартыг мөрддөг юм. Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний 25 кг савлагааны шуудай жижгэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарах болсон. […]

unnamed-42.jpg

2021-01-05 13:02
Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд: 1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох: […]

5ff3eb777da5e.jpeg

2021-01-05 12:57
Нийслэлийн товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1225 автомашин нэвтэрч, 964 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд 5180 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол  илрээгүйг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд онцгой байдал, эрүүл мэнд, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. НЗДТГ

achit.jpg

2021-01-05 12:43
“Ачтан Элит Клиник” эмнэлгийн эмч, ажилчдаас коронавирусийн батлагдсан тохиолдол гарсан байна. Тиймээс 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө яаралтай тусгаарлаж зарлан мэдээллийн дагуу шинжилгээнд хамрагдах шаардлагатайг мэдээллээ. Л.Баяр

em-1024x682.jpg

2021-01-05 12:37
2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 10.946 хүн хамрагдсан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 25 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх […]

za.jpg

2021-01-05 12:21
Иргэн та халдвараас сэргийлж цахим үйлчилгээг сонгоорой. Та www.burtgel.mn сайтад нэвтэрч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9 лавлагаа, 1 хуулбар буюу нийт 24 төрлийн лавлагаа, үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

husut.jpg

2021-01-05 12:00
Нэгдүгээр сарын 4-ний өдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан оноштой нэг хүн нас барсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан, доод мөчний судасны бөөгнөрөлтэй, архаг хууч өвчтэй хүн эмчлэгдэж байсан. Энэ хүн коронавирусийн халдварт өртөж, ХӨСҮТ-д тав дахь хоног дээрээ эмчилгээнд байж байгаад өчигдөр нас баржээ. Тус иргэн нь 76 […]

goe-1024x670.png

2021-01-05 11:42
Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал covid-19 халдвар авсан талаар Сүмо бөхийн холбоо өнөөдөр /2021.01.05/ мэдээлжээ. Хакүхо Даваажаргал 2020 оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгсэнээр 17 удаа дараалан башёг алгассан тохиолдол болсон. Үүний улмаас Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос түүнд хатуу анхааруулга өгсөн билээ.   Л.Баяр

zov-1024x647.jpg

2021-01-05 11:33
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Нэгдүгээр сарын 4-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 11,581 шинжилгээ хийлээ. Ингээд 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,308 болсноос […]

Tutkimus_1500-1-1024x577.jpg

2021-01-05 11:09
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Нэгдүгээр сарын 4-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 11,581 шинжилгээ хийлээ. Ингээд 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,308 болсноос дотоодын халдварын тоо 817 боллоо. Үүнээс 884 нь […]