2021-01-05 14:041min00

Ачтан эмнэлгийн есөн эмч, ажилтнаас коронавирус илэрлээ

covid test

Эрүүл мэндийн яамнаас дахин мэдээлэл хийлээ. Энэ удаад “Ачтан Элит Клиник” эмнэлгийн эмч, ажилчдаас коронавирусийн халдвар батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийлээ.

Тус эмнэлгийн ажилтнууд 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилчдаа шинжилгээнд хамруулсан байна. Ингээд нийтдээ 9 эмч, ажилтнаас коронавирус илэрсэн байна.

“Ачтан эмнэлэг 12 сарын 28-ныг хүртэлх хугацаанд дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Тус эмнэлэг нь 12 сарын 18-наас эхлэн амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн халууныг үзэж тандалт хийж байсан. Хэвтэн эмчлүүлэгчдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Хамгийн сүүлд тус эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч  12 сарын 28-нд эмнэлгээс гарчээ. Мөн сарын 29, 30-нд бүх нийтийн амралтаар ажиллаагүй байна.

Тус эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө яаралтай тусгаарлаж, зарласан байршилд шинжилгээнд хамрагдах, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 119 болон ХӨСҮТ-ийн 80086829 дугаарт холбогдон зөвлөгөө мэдээлэл авахыг анхааруулж байна.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй