ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэг хоногийн_мэдээг хүргэж байна. /2020.01.05-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1740 дуудлага ирснээс 707 нь яаралтай тусламж, 975 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 3799 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1791хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 28 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 95 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 186 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Б.Эрдэнэ