Оросын сексологич эмч Евгений Кульгавчук  Sputnik радиод өгсөн ярилцлагадаа Ковид-19 туссан хүний бэлгийн цаашдын амьдрал хэрхэн өөрчлөгддөгийг мэдээлжээ.

Мэргэжилтний хэлснээр коронавирусийн дараа дотно харьцаанд ч зарим хязгаарлалт бий болдог гэнэ. Ингэхдээ халдварын дараах нөхөн сэргэх үзэгдэл өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан харилцан адилгүй байна.

Уушгийг нэлээд цар хүрээтэй өвчлүүлсэн бол нөхөн сэргэх гэж дор хаяж хагас жил болно. Тэгэхээр энэ хэрээр бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэсэн үг хэмээн эмч тэмдэглэжээ. Гэхдээ өвчтөн коронавирус хөнгөн туссан байлаа ч бэлгийн эрүүл мэндэд нь нөлөөлж, зүрх судасны үйл ажиллагаа сэргэх хугацаа шаардлагатай болно.

Оросын сексологич эмч түүнчлэн коронавирус нөхөн үржихүйн системд таагүйгээр нөлөөлдөг гэх хэд хэдэн судалгаанаас эш татжээ. “Эрчүүдийн хувьд чалх бууруулах таагүй үр дагавартай. Мөн нөхөн үржихүйд нь ч нөлөөлж мэднэ” хэмээжээ.

Гэхдээ коронавирусийн нөхөн үржихүйн үүрэг үзүүлэх нөлөөг сайтар судлах шаардлагатай. Одоогтйн байдлаар Ковид-19 тестостероны ялгаралд таагүйгээр нөлөөлдөг гэх судалгаа байгаа аж.

 Орчуулсан Э.Март : lenta.ru/news

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн