Ж.Эрдэнэбат.jpg

2021-01-08 18:28
Хамгийн сүүлд өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж, төрөлх Сэлэнгэ аймгаасаа хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэх байсан ч өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг үндэслэн долоо хоногийн хугацаагаар хойшлуулав. Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээс энэ сарын 15 […]

Н.Номтойбаяр_шүүх.jpg

2021-01-08 18:19
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр тэргүүтэй хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нар хүсэлт гаргаснаас шалтгаалж хойшиллоо. Тодруулбал, шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр энэ сарын 22 хүртэл хойшлуулах захирамж шүүх бүрэлдэхүүн гаргав. Н.Номтойбаярыг ХНХ-ын сайд, Хөдөлмөр […]

5ff3eb777da5e.jpeg

2021-01-08 17:06
Коронавирусийн халдварын голомттой бүс нутаг болох Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүй хүн тээвэрлэх зөрчил цөөнгүй  гарч  байна гэж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Тодруулж хэлбэл, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ийм төрлийн 26 зөрчил бүртгэгджээ. Зөвшөөрөлгүй ирсэн хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулж, гэр гэртээ тусгаарласан аж. Эдгээр хүмүүсээс гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн 6 иргэнийг тус бүр 500 мянган […]

hal.jpg

2021-01-08 16:46
ЭМЯ-наас COVID-19-ийн гол шинж тэмдэг болон халдвар хамгааллын энгийн аргуудыг танилцуулж байна. Үүнд: Халуурах Хуурай ханиалгах Толгой өвдөх Ядарч сульдах Хоолой өвдөх Булчин өвдөх Амьсгал давчдах Цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл та 119 дугаарт хандаж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Мөн дараах хүн бүр хэрэгжүүлэх боломжтой, өндөр ач холбогдолтой халдвар хамгааллын энгийн аргуудыг мөрдөөрэй.

yamaa.jpg

2021-01-08 16:03
Коронавируст халдварын нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн хөл хорио халдварын тархалтад хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өглөө.

covid-19-1024x683.png

2021-01-08 15:58
2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.260 хүн хамрагдсан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 49 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх […]

jaahan-1024x608.jpg

2021-01-08 15:36
Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг есөн сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. […]

5ff807ed33fca.jpeg

2021-01-08 15:33
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Ц.Баярбат, НААБЗХГ-ын Г.Цогтсайхан “Туул 1” коллекторын 4-р ээлжийн шугамын хэсэгт ажиллалаа. Ажлын хэсэг Улаанбаатар хотын бохир усны “Туул 1” коллекторын хамгаалалтын зурвас газрын газар чөлөөлөлт, шугамын угсралтын явцтай танилцаад, нэмэлт хөрөнгө мөн газар чөлөөлөлтийг нарийвчлан судлаж, шийдэн, шугам сүлжээний угсралтыг эрчимжүүлэхээр болов. Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших “Туул 1” коллектор нь […]

371b8aa088cd4d8ea0f4818c0c1-1024x684.jpg

2021-01-08 15:01
Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалютын төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа юм. Виртуал хөрөнгө нь үнийн хэлбэлзэлд өртөмтгий, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтгүй, үнийн хувьд тогтворгүй, байнгын хэлбэлзэх шинж чанартай, криптовалютын арилжаанд орж буй аливаа этгээдэд мэдээлэл […]

D95_2_912_0004_600-1-3.jpg

2021-01-08 14:52
Энэ сарын 7-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 934 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 792, хулгайтай холбоотой 4, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 56, гэмт хэргийн шинжтэй 29 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 34, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 87, хүний биед халдсан 38, […]