2021-01-08 17:061min00

Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүй ирсэн 9 хүнд хариуцлага тооцлоо

5ff3eb777da5e

Коронавирусийн халдварын голомттой бүс нутаг болох Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүй хүн тээвэрлэх зөрчил цөөнгүй  гарч  байна гэж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Тодруулж хэлбэл, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ийм төрлийн 26 зөрчил бүртгэгджээ. Зөвшөөрөлгүй ирсэн хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулж, гэр гэртээ тусгаарласан аж. Эдгээр хүмүүсээс гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн 6 иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгож, 3 иргэнийг баривчилсан байна.

Иймд хулгайн замаар тээвэр хийж байгаа тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас жолооч болон иргэдэд анхааруулж байна.

Хэрэв дээрх зөрчлийг гаргавал Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах ажээ.

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй