УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, мэдээлэлтэй холбоотой асуулт, хариулт явагдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 8 сард хичээл сургалт явагдаагүй учраас урсгал зардал хэмнэгдсэн. Үүнээс 4 тэрбумыг хэмнээд Боловсролын зээлийн сар руу оруулаад өгөөч гэж зарчмын зөрүүтэй санал гаргуулж, түүнийгээ дэмжүүлээд 4 тэрбум төгрөгийг санд авсан.
Энэ хөрөнгөөр хэдэн оюутны зээлтэй холбоотой асуудлыг шийдсэн бэ гэдгийг хэлээд өгөөч?
Хоёрдугаар сарын 1-нд хичээл сургууль эхэлнэ гэж байгаа. Одоо бол хэрэггүй дээ. Хүндэрсэн нөхцөл байдалд . Маш их зардал гардаг өвлийн улиралд танхимын сургалтыг хойшлуулаад нэг мөсөн дулаан оронгуут хичээлийг эхлүүлсэн дээр. Эндээс гарах хэмнэлтээс багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, өөрөөр хэлбэл, сургууль сургууль дээр гарсан хэмнэлтийг шууд багш нарын нийгмийн асуудлыг шийдэх нэг асуудалд хөрөнгө оруулалт хийж өгөөч ээ.
Мөн бусад ажилчдын цалин, урамшууллыг шийдэх асуудлыг шийдэж өгөөч ээ.
Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдэг, хувийн жижиг цехүүдэд тодорхой хөрөнгийг тэр хүмүүст зориулж гаргаж өгөөч ээ. Сургууль тойрсон бизнесийг хэмнэсэн зардлаараа шийдэх боломжийг гаргаж өгөх боломж байгаа юу, тодорхой хариулж авмаар байна.
Теле хичээл явахаа байлаа. Хөдөө орон нутаг, улсын сургуулиуд дээр гурилдсан байдалтай, хүүхдүүд сурсан эсэхийг мэдэх боломжгүй. Мэдлэгийг бүрэн олж авч байгаа эсэх нь мэдэгдэхгүй байна.
Гэтэл хувийн сургуулиуд онлайн сургалтаа хийгээд яг хүүхдүүдтэйгээ харьцаад улсын сургуулиудад сурч байгаа хүүхдүүдээс хамаагүй илүү мэдлэгийг өгөөд байна.
Ичээд байгаа бол цөм хөтөлбөрийн онлайн сургалтыг нэрийг нь өөрчлөөд ашигла л даа.
БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: Бид зөвхөн теле хичээлээр хичээлээр хязгаарлаагүй ээ. Теле хичээл 11 сард шилжихэд бэлтгэлтэй байсан. 2020 оны 2 сараас эхлээд ковидын нөхцөл байдалтай уялдуулаад 2019-2020 оны хичээлийн жилийн сүүлийн хоёр улирлын хичээлийг теле хэлбэрт шилжүүлсэн. Энэ нь бидэнд боломж, сургамж байсан.
Үүн дээр тулгуурлаад үлдсэн зун үлдсэн сургалтын программыг теле хичээлд зориулаад бэлдчихсэн байсан учраас 11 сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой телевизүүдийн холбоотой яриад телевизүүдээр цацаж эхэлсэн.
Одоо теле хичээл явахгүй байгаа. 12 сарын 18-наас ЕБС-ийн 1-р улирлын амралт эхэлсэн. Хүүхдүүд 2 сарын 1-н хүртэл амарна.
Теле хичээлийг үнэ төлбөргүйгээр байршуулсан байгаа учраас эцэг эх, хүүхдүүд хүссэн үедээ ороод үзэж, давтаад байх боломжтой. Үүний хажуугаар цахим хичээлийг сайн дурын үндсэн дээр явуулж байна.
10-12-р ангийн хүүхдүүдэд цахимаар давтлага хичээл өгч байгаа. Энэ нь нэлээн амжилттай болж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос 1-9-р ангийн хүүхдүүдэд интерактив хичээлийг зориулсан. Чөлөөт цагаараа хичээлээ бататгах зорилгоор тв, цахим сайтад байршуулаад байгаа. Хүүхдүүд амарч байгаа ч гэсэн боломжит бүх хувилбараар хичээлийг тасалдуулахгүй арга хэмжээг авч байгаа.
Хүүхдүүдийн буцаж харьцаж байгаа, хичээлийн үр дүнг хөндлөнгийн байгууллагаар судалгаа хийлгүүлсэн. НҮБ-ийн хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийлгэсэн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд зайн болон цахим сургалтын үр дүн, багш хүүхэд хэрхэн эргэх холбоотой байна. Сургалтын үр дүнг судалсан.
Улаанбаатар хотын хэмжээнд 66-80 хувь нь, орон нутагт 75-76 хувь нь хүүхдүүд багштайгаа эргэх холбоотой суралцаж, багш нар нь ч гэсэн хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой ажиллаж, хичээлийг нь бататгах, теле хичээлээр ойлгоогүй зүйл байвал нөхөн олгох ажлыг хийж байгаа.
Теле, цахим хичээл нь сурагчдын бие даан суралцах чадамжийг сайжруулж байгаа гэсэн хөндлөнгийн байгууллагын судалгаа гарсан байна.
Теле, цахим хичээл үзэх боломжгүй байгаа хүүхдүүдийг орхиогүй ээ. 140 мянга гаруй хүүхдэд хэвлэмэл хичээлийг бэлтгэн түгээгээд багш нар хойноос нь хүүхдүүдтэйгээ харьцаад, холбогдоод хэвлэмэл хичээлийн үр дүнг үзэж явж байна.
Теле болон хэвлэмэл хичээлийн үед багш нарын ачаалал өмнөх үеэсээ нэмэгдсэн. Учир нь тахимд хичээл заагаад гарч байгаагаас илүү бүх ангийн хүүхдүүдтэй нэг бүрчлэн холбогдож , хичээл сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэдэг бол маш ачаалалтай ажил.
Теле хичээлийг чанаргүй боллоо, гурилдлаа гэсэн шүүмжлэл байж болох ч улсын хэмжээнд салбараараа хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг ойлгоорой.
Төсвийн хэмнэлтийн хувьд: өнгөрсөн онд буюу энэ онд цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цайн дээр тодорхой хэмжээний хэмнэлт гарна. Үүнийг боловсролд хөрөнгө нөөцлөх зарчмаараа авч үлдээд Ковидын үед ямар нөхцөл байдал үүсэхээс шалтгаалж, зарцуулна.
Өнгөрсөн онд энэ хэлбэрээр хөрөнгийг нөөцлөөд цэцэрлэг болон ЕБС-ын хоол хүнсний хомстолд байгаа хүүхдүүдэд хүнс түгээсэн. Их дээд сургуулийн дотуур байранд байгаа, хоол хүнсний болон ариун цэврийн, эм бэлдмэлийн нөөц ийн хомстолд орсон оюутнууддаа нөөцөд төвлөрсөн мөнгөнөөсөө хүнс, ариутгалын бодисыг түгээсэн.
Боловсролын зээлийн сангийн төсөвт4 тэрбум төгрөгийг нэмүүлж батлуулсан гэдэг нь дотоодын оюутнуудын зээлийн 6 тэрбум дээр нэмэгдээд 4 тэрбум байсан. Дээр би хэлсэн Дотоодын оюутнуудын зээлд 10 тэрбум батлагдсан. Тодорхой зээлийг оюутнууддаа өгсөн. Одоо үлдсэн оюутнууддаа зээлийг өгөх гэж байна гэж тайлбарласан.
Шадар сайд Я.Содбаатар: Пүрэвдорж гишүүний хэлээд байгаа 2 сарын 1-нээс сургалтын үйл ажиллагааг хойшлуулаад дулааны улирал руу шилжүүлэх асуудал дээр хариулт өгөхөд: Сургалтын үйл ажиллагааны хуваарийг эргэж харах ёстой гэж бид үзэж байгаа. Тиймээс дөрвөн улирлын амралтыг нэгтгэж, сунгаж, гурван улирлын амжилттай болгож, өвлийн хүйтэнд хүүхдүүдийг урт хугацаанд амраах зохицуулалт хийсэн.
Амралттай холбоотой Пүрэвдорж гишүүний саналыг судалж үзнэ.
Н.БАТАА