ogn7mk_photo_2023-08-30_08-26-46_x974-1280x853.jpg
2023-08-31 10:58
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, 22-ын товчоо, Баруунтуруун орчмын хэрэглэгчдийн одоо ашиглагдаж буй 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил 2023 оны есдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд хийгдэхээр болжээ. Дээрх ажлыг тухайн байршил дахь аж ахуйн нэгж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг долоо хоногийн хугацаанд 24 цагийн турш хүчдэлээс бүрэн тасалж гүйцэтгэх юм байна. Иймд […]

new_3a59141bb109449fb3b22ebecf03578e2b45cda1.jpg
2023-08-30 15:53
Улсын хэмжээнд 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ. Энэ нь 8 жилийн өмнөхтэй харьцуулахад 28 хувиар буурсан үзүүлэлт юм. Үр хөндөлтийг насны хувьд авч үзвэл, 30-34 насны эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн түвшин хамгийн өндөр буюу 26.4 хувьтай байна. Харин насаар авч үзвэл 10-14 насны 41, 15-19 насны 587, 20-24 насны 2157 иргэн үр хөндүүлжээ.

712-1611803602116433909_1715541055261304_8256161043872081056_o-640x953.jpg
2023-08-29 10:57
Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээний ахлах насны эрэгтэй бүжигчдийн ангилалд шилдэг дөрвийн нэгээр шалгарсан Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тэргүүн гоцлооч Ө.Мөнхжин АНУ-ын “Атланта балет”-ын театрт нэгдлээ. Өлзийжаргалын Мөнхжин нь 2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн байна. Ийнхүү өөрийн анхны карьераа 2018 оноос Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт балетын […]

istockphoto-1330022090-612x612.jpg
2023-08-23 14:58
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд Өмнөд Солонгосын хоёр иргэн усанд живж, нас баржээ. Аялал жуулчлалын шугамаар тус улсын гурван иргэн Монголд ирсэн бөгөөд Цагааннуур суманд аяллын хөтөч, жолоочийн хамт очсон байна. Гадаад жуулчид нууранд сэлэх гэж байгаад осолдсон гэх мэдээлэл байна. Мөн цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 8-ны өдөр Францаас ирсэн эмэгтэй жуулчид Монголын аялал жуулчлалын компанийн […]

content_photo.jpg
2023-08-22 12:40
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн автобусны төлбөрийг 1,000 төгрөг болгох тухай санал яригдаж байгаа тухай өчигдөр мэдээлсэн. Энэ талаар Нийтийн тээврийн газраас лавлахад нийтийн тээврийн автобусны төлбөрийг 1,000 төгрөг болгох хоёр хувилбар гаргасан, гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш болохыг хэллээ. Хотын дарга эцсийн шийдвэрийг гаргана гэв. Автобусны төлбөрийг 1,000 төгрөг болгох […]

download.png
2023-08-22 12:25
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1 ангилалд бүртгэлтэй “СҮҮ ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод 08 дугаар сарын 18-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Сүү ХК нь: Орлого:  73.5 тэрбум төгрөг  (Өмнөх оны мөн үеэс 38% өссөн үзүүлэлт) Ашиг: 8.8 тэрбум төгрөг (Өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өссөн үзүүлэлт) Онцлох үйл явдал: […]

2498718949_18e652220a_b.jpg
2023-08-17 10:36
Энэ хүрээнд гадаад оюутнуудад чиглэсэн тэтгэлгийг нэмнэ Мөн зарим хичээлийг англи хэл дээр оруулж эхэлнэ Англи, Франц улсууд 2027-2030 онд гадаад оюутныг нэмэгдүүлэхээр зорьж байна БНСУ-ын Боловсролын сайд 2027 он гэхэд дотоодын их, дээд сургуулиуддаа 300 мянган гадаад оюутныг хүлээн авахаар зорьж буйгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд гадаад оюутнуудад чиглэсэн тэтгэлэг, хэлний бэлтгэлийн сургуулиудыг нэмэгдүүлж, зарим […]

xit8tg_makhachkala_blast_x974.jpg
2023-08-16 10:50
ОХУ-ын Ар Кавказын бүс нутаг болох Бүгд Найрамдах Дагестан Улсад шатахуун түгээх станцад гал гарч, дэлбэрсний улмаас 35 хүний амь үрэгдэж, 80 гаруй хүн шархаджээ. Амь үрэгдэгсдийн гурав нь хүүхэд байсныг Дагестаны захирагч Сергей Меликов мэдээлсэн байна. “Дагестанд болсон эмгэнэлт явдлын улмаас амь үрэгдэгсдийн гэр бүл, ойр дотнынхонд ерөнхийлөгч Путин гүн эмгэнэл илэрхийлж, хохирогсдод түргэн […]

03fdefd807a0adf7f80c014083325800a12b67d9-1280x854.jpg
2023-08-14 15:10
Өнөөдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдээллээ. Энэ талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв “Уг сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ […]

tq19rs_large-64ba108178a6a4593d74db86_x800.jpg
2023-07-21 15:13
Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан “Үүлэнгөү” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн үхрийн махыг устгажээ. Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж байжээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр рН […]