Аадар бороо бүтэн өдрийн турш орох учир гэр, барилга байшингийнхаа эргэн тойрныг ус, үерт автахаас сэргийлэхийг анхаарууллаа
2025-08-20 10:27

Өнөөдөр (2025.08.20) Улаанбаатар хотод дуу цахилгаантай, салхи шуургатай, хүчтэй аадар бороо бүтэн өдрийн турш үргэлжлэхийг Улсын онцгой комиссоос мэдээллээ.
12:00-21:00 цагийн хооронд хүчтэй аадар орж, үерийн эрсдэл маш өндөр байгаа аж. Зарим үед 30-35 мм хүртэл хур тунадас орох юм байна.
14:00 цагаас хойш борооны эрчимжил нэмэгдэх юм байна.
Үүний улмаас зам талбай усанд автаж, түгжрэл, ослын эрсдэл нэмэгдэх тул:
Усанд автах эрсдэлтэй газраар зорчихоос зайлсхийх
Дуу цахилгаан, хүчтэй салхинаас сэрэмжлэх
Орон гэр, барилга байшингийнхаа эргэн тойрныг ус, үерт автахаас сэргийлж хамгаалалт бэхэлгээ хийх, цахилгаан галын аюулаас сэргийлж сонор сэрэмжтэй байгаарай.