hicheel.jpg

2021-01-25 10:33
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтад зориулан цахим давтлага, теле хичээл, интерактив хичээлүүд болон насан туршийн боловсролын хичээлийг бэлтгэн хүргэсээр байна. Сурагчид үүнд хамрагдсанаар нэгдүгээр улирлын хичээлээр үзсэн агуулгаа сэргээн санах, бататгах боломжтой. Мөн давтлага, хичээлд оролцох эсэх нь сурагчдын чөлөөт сонголтын асуудал бөгөөд сурагчийн ирц дүн зэрэгт нөлөөлөхгүй юм. ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ: Эх сурвалж […]

9e1219857d7bfefa850de175b0593564_x3.jpg

2021-01-25 10:22
Улсын хэмжээнд нэгдүгээр  сарын 18-24-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 25 суманд нийт 169 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүний 111 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 47 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм. Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 иргэн  нас […]

barimt.jpg

2021-01-25 10:19
НӨАТ-ын сугалааг болиулах саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Шадар сайдад хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр  “Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах […]

test.jpg

2021-01-25 09:55
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 141-р байранд коронавирус/ковид 19/ халдварын тохиолдол бүртгэгдсэн тул 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн PCR шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа юм. Тэгвэл тус байрны иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарч, өнөөдөр 21:00 цагаас хөл хориог цуцалж байгааг хорооны […]

scale_1200-1024x683.png

2021-01-25 09:50
Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 12. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 […]

тусгай-үүргийн-нислэг-1024x576.jpg

2021-01-25 09:00
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21.716, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,643 буюу нийт 28,359 иргэнээ гадаадын улс орнуудаас татан авах ажиллагааг зохион байгууллаа. Харин он гарсаар нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэгээр 590 иргэнээ татан аваад байна. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн […]

unnamed-3-2.jpg

2021-01-25 08:45
Эх сурвалж: Өнөөдөр сонин / Бэлтгэсэн: Г.Равжаа Төрийн банкны удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай албан тушаалтнуудад ял шийтгээд буй. Тодруулбал, тус банкны ерөнхий захирлаар ажиллаж асан Д.Баярсайхан 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж […]

12_20201113032153-1024x512.jpg

2021-01-25 08:29
Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн шалган нэвтрэх товчоодоор орох, гарах хөдөлгөөнд тавигдах шаардлагын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. “Улаанбаатарт эх сурвалж тодорхойгүй халдварын голомтууд үүссэнтэй холбоотойгоор нийслэлээс орох, гарах хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар УОК-оос чиглэл өгсөн. Нийслэлд саатсан нутаг руугаа явах иргэд аймгийн онцгой комисстоо хүсэлтээ цахимаар гаргана. Аймгийн онцгой комиссоос ирүүлсэн жагсаалтыг үндэслэн УОК болон НОК-оос […]

НӨАТ.jpg

2021-01-25 08:05
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 26,248,898 баримт хамрагдсан юм. Үүнээс, Үндсэн тохирлын дугаар: 30 мянган төгрөгийн азтан – 23,431 100 мянган төгрөгийн азтан – 2,362 Нэг сая төгрөгийн азтан – 264 Гурван сая төгрөгийн азтан – 28 Таван сая төгрөгийн […]

01ld-1-1024x683.jpg

2021-01-25 07:45
Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос өмнө зүгт 16 км-т 3.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 24-ний 18:49:29 цагт 46.24N өргөрөг, 96.18E уртраг, аймгийн төвөөс өмнө зүгт 16 км-т 3,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчтэй дуу чимээ гарсан нь Алтай хотын иргэдэд […]