Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр их, дээд сургуулиудын захирлуудтай уулзжээ. Уулзалтын үеэр тэрбээр дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тухайлбал “Нэг сайд ирээд өмнөх сайдын гаргасан шийдвэрийг өөрчилдөг, улстөрждөг, салбараа ялгаж харьцдаг байж таарахгүй. Энэ байдал боловсрол, шинжлэх ухааны салбарт байх ёсгүй. Шийдэх ёстой бол заавал хууль хүлээхгүйгээр тушаал гаргаад явна. Хувийн их, дээд сургуулийн […]