Сүүлийн 24 цагт 14283 шинжилгээ хийлээ. Ингээд 38 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Үүнийг задалбал:
Өмнөх батлагдсан тохиолдлоор тусгаарласан ойрын хавьтлуудын давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын шинжилгээнээс илэрсэн байна.
Түүнээс гадна 5 тохиолдлын эх үүсвэрийг судалж байна. Сүүлийн голомтууд нэлээд өргөн цар хүрээтэй байгаа.
Тодруубал:
• “Монгол шир” компанийн голомтод өргөжүүлсэн тандалт хийхэд 7 тохиолдол нэмэгдэж, халдварын голомтод нийт 25 тохиолдол бүтгэгдлээ.
• Х апартментад халдвар нэмэгдэж нийтдээ 13 тохиолдол боллоо.
• Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдвар нэмэгдэж 40 тохиолдол болсон.
• Бэлхийн гутлын цехийн халдварын голомтод нийт 26 тохиолдол бүртгэгдлээ.
• СХД-ийн худалдааны төвийн голомт мөн идэвхтэй байгаа бөгөөд 17 тохиолдол болоод байгаа.
• Нийтийн байруудын голомт нэлээд идэвхтэй байгаа.
Л.Баяр