Сүүлийн 24 цагт 14283 шинжилгээ хийлээ. Ингээд 38 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,928 болсноос дотоодын халдварын тоо 1,418 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 485 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1 , хүндэвтэр 95, хөнгөн 388 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,890 үүнээс эдгэрсэн 1430 буюу 74 хувь байна.
Л.Баяр