Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл ажилтных нь шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд албан байгууллагын удирдлага нь тухайн хүнийг нуух хандлага гарч байна” хэмээн мэдээллээ.
Тэрбээр “Ажил дээрээ, дотоод орчинд амны хаалт зүүхгүй нь халдвар тархах эрсдэлийг нэмж байна. Тиймээс дотоод орчинд ч амны хаалт зүүж, ажилтнуудын ширээ хоорондын зайг хол байрлуулах ёстой. Хэрэв ажилтан халуурсан бол гэр рүү нь шууд явуулж болохгүй. Учир нь тухайн хүн гэртээ харих замдаа нийтийн тээврээр үйлчлүүлэх гэх мэт олон хүнтэй хавьтал болно.
Тиймээс албан байгууллага бүр оффистоо тусгаарлах өрөөг бэлдэх ба халдварын шинж тэмдэг илэрсэн ажилтнаа тэрхүү өрөөндөө тусгаарлаад шуурхай дуудлагын 119 дугаар руу залгаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг аван шаардлагатай арга хэмжээнүүдийг авах ёстой” гэлээ.
Мөн ажилтных нь шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд удирдлага нь нуух хандлага гарч байна. Тиймээс халдвартай болон сэжигтэй ажилтнаа ялгаварлан гадуурхах, халдварын тохиолдлыг нуух үзэгдэл хэзээ ч байж болохгүй” гэлээ.
Л.Баяр