Хоёрдугаар сарын 11-23-н хүртэлх хугацаанд нийслэлд хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авахаар болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УОК-ын дарга С.Амарсайхан БЗД-ийн 142-р сургууль дээр ажиллаж буй иргэдээс шинжилгээ авах эмнэлгийн багийнхантай уулзаж, тулгамдсан асуудлыг нь сонслоо.
Энэ үеэр УОК-ын дарга С.Амарсайхан “Хөл хорионы хугацаанд явуулын болон суурин шинжилгээний төвүүд ажиллана. Албан байгууллагуудыг ажилчдаа шинжилгээнд хамруулахыг уриалж байна. Улаанбаатарт байгаа 8 лаборатори ажиллана. Мөн хувийн эмнэлгүүдийг татан оролцуулна. Эрүүл яамнаас өрх бүрээс шинжилгээ авах бүх боломж байна гэсэн. Тиймээс бид нөөц боломжоо шавхаж ажиллах болно.
Өрх бүрээс шинжилгээ авахад 2,000 цагдаагийн алба хаагч, эрүүл мэндийн салбарт 280 баг ажиллана гэсэн тооцоо гарсан. Нэг баг нь дунджаар 10 хүний бүрэлдэхүүнтэй гэхээр 2800 орчим эрүүл мэндийн салбарын ажилтан шинжилгээ авахаар ажиллана.
Шаардлага үүссэн тохиолдолд иргэдийг гэрт нь тусгаарлаж эмчлэх боломжийг ч бас судлаж байна.” гэлээ.
Л.Баяр