вьюга1-1024x576.jpg

2021-05-03 07:00
2021 оны 05 дугаар сарын 02-ны 20 цагаас 05 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, […]

alt.jpg

2021-05-02 15:02
АН-ын дотоод зөрчил оргилдоо хүрч, хоёр тал аль аль нь нурж унахад ойрхон байна. Маргааш Сонгуулийн ерөнхий хороо хоёр талын алиных нь нэр дэвшигчийг бүртгэж авна, тэр нь ялагч болно. Өчигдөр болсон АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа өмнөх удаа болсон намын даргын сунгааны жишгээр хоёр тусдаа явагдаж, хоёр нэр дэвшигчийг гаргалаа. Ц.Тувааны тал […]

ongots.jpg

2021-05-02 12:24
Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ашиана Эйрлайнс компанийн тусгай нислэг 05-р сарын 02-ны үүрийн 03:50 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 247 хүн ирсэн байна. Үүн дотор АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй Монгол Улсын иргэн багтсан бөгөөд эдгээр иргэд нь Ковид-19-ын вакцины 2-р тунгаа бүрэн хийлгэж, дархлаа тогтох хугацаагаа […]

vaccinems09-1024x712.jpg

2021-05-02 11:25
2021 оны тавдугаар сарын 01-нд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 27239, хоёрдугаар тунд 22472, нийт 49711 иргэнд вакцин тарьжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийт нэгдүгээр тунд 695946, хоёрдугаар тунд 370563 иргэнийг хамруулаад байна. Вакциндаа идэвхтэй хамрагдаарай.   Л.Баяр

hich.jpg

2021-05-02 11:11
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Тавдугаар сарын 01-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 8,522 хүнээс  лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,185 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 38,470 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын 1,059 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 123 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах хоёр тохиолдол бүртгэгджээ.Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна. […]

eleg.jpg

2021-05-02 10:51
Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан 3,000 гаруй хүүхэд бий. Тэдгээрийн 1,700 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл эдгээр хүүхдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар UNICEF буюу Хүүхдийн сантай хамтран бэлэг бэлдсэнийгээ өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазарт гардуулан өглөө. Хотын дарга бэлгийг […]

tsereg-1.jpg

2021-05-02 10:30
Засгийн газраас Монгол Улсад үүсээд буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэснээр тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдахгүй гэсэн үг юм.   Л.Баяр

eho.jpg

2021-05-02 10:00
Өчигдөр улсын хэмжээнд 66,331 хүн вакциндаа хамрагджээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэдийн 41 хувь нь вакцины эхний тунг тариулаад байна. Нийслэл хотын нэгдүгээр тунгийн дархлаажуулалт тавдугаар сарын 8-н хүртэл үргэлжилж, 9-нөөс дархлаажуулалтын цэгүүдийг хумих тул энэ өдрүүдэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч уриалжээ. Улаанбаатар хотод дархлаажуулалтын 100 гаруй цэг ажиллаж байгаа бөгөөд суурин болон […]

covid-19-coronavirus-vaccine-1024x682.jpg

2021-05-02 09:25
Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол хоёрдугаар тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайн ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо. ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх бөгөөд нэгдүгээр баг тавдугаар сарын 2-ны өдөр, хоёр ба гуравдугаар баг тавдугаар сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн […]

1-us-1024x683.png

2021-05-02 08:45
Монгол орны нутаг дэвсгэр олон жилийн дунджаар жилд 608 300 сая шоомерт усны нөөцтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цас, мөсөн голын зузаан нимгэрч, эзлэх талбай багассантай холбоотойгоор усны нөөц 564 800.0 сая шоометр болж багасжээ. Усны нийт нөөцийн 34 600 сая шоометрийг гол, мөрөн, 500 000 сая шоометрийг нуур, 19 400 […]