covid-5-1024x512.jpg

2021-05-01 11:19
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Дөрөвдүгээр сарын 31-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 13,553 хүнээс  лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,306 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 37,285 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын 1,187 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 116 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах гурав тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт таван хүн […]

vac1-1.jpg

2021-05-01 10:33
Өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод 110 цэгт 293 багийн 2643 эмч, ажилтан ажиллаж, 76811 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулъя.

sp-1024x575.jpg

2021-05-01 10:07
Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа. Энэ хүрээнд  нэгдүгээр тунгийн 40,000 вакцин өнөөдөр/2021.05.01/ манай улсад буух юм. Өнөөдөр буух вакцины 20,000 нь улсад, үлдсэн нь хувийн хэвшилд нийлүүлэгдэх нь. Харин хоёрдугаар тун нь 21 хоногтоо багтаж ирэх юм байна. Спутник V вакцины нэг, хоёрдугаар тун […]

vac1-2.jpg

2021-05-01 10:00
Өчигдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 27870, хоёрдугаар тунд 29624, нийт 57494 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нэгдүгээр тунд 668707, хоёрдугаар тунд 348091 иргэнийг хамруулсан байна.   Л.Баяр

tsag.png

2021-05-01 09:53
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Ховдын нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх […]

өөөөөө-1.png

2021-04-30 21:29
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Эрдэнэс Монгол” компанийн Хууль эрхзүйн газрын захирал Б.Сүндэръяаг урилаа. БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ МОНГОЛЧУУД ХЭДЭН ҮЕЭРЭЭ ТЭГШ ХҮРТЭХ ЁСТОЙ “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг зохицуулж Хүний хөгжил санд […]

hhaa.jpg

2021-04-30 20:00
2021 оны 4-р сарын 30-ны байдлаар: Төллөвөл зохих 24 сая эх малын 15.3 сая буюу 60.2 хувь нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл: Баруун бүсэд 75.8, хангайн бүсэд 58.6, төвийн бүсэд 55.5, зүүн бүсэд 63.5 хувьтай мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авч, 14.8 сая төл бойжиж, бойжилт 96.6 хувьтай байна. […]

su1-2-1024x512.jpg

2021-04-30 18:00
Энхтайваны гүүрийг өчигдөр 20:00 цагаас хааж, зам засварын ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд хэв гажилтын заадас засварын ажил хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр зам засварын ажилтай танилцлаа. Гэрэлтүүлгийн шонгуудыг 1958 онд гүүр ашиглалтад ороход суурилуулжээ. Ингэхдээ шонг гүүрний арматуртай шууд гагначихсан аж. Үүнийг засаж, шонд боолт хийж, үндсэн каркасанд бэхэлгээ […]

horoo.jpg

2021-04-30 17:43
“Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих түр журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит наймдугаар хуралдаан /2021.04.28/-аар хэлэлцэн баталсан. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-тэй холбогдуулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтад хяналт тавих, банк […]